Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Уругвай Эквадорыг бут ниргэлээ

Бразилд болж буй хөлбөмбөгийн “Копа Америка-2019” тэмцээний С хэсэгт учраа таарсан Уругвай Эквадорын шигшээ багийн тоглолт 4:0-ээр өндөрлөв. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн U20 хүртэлх насны ДАШТ-ий шөвгийн 16-д хоёр улсын залуучууд учраа тааран тоглоход Эквадорын залуучууд 3:1 харьцаагаар ялалт байгуулж улмаар ДАШТ-ий хагас шигшээ хүртэл явсан. Харин “Копа Америка 2019” тэмцээнд уругвайчууд залуучуудынхаа хариуг чангахан авч Эквадорыг 4:0-ээр бут ниргэлээ. Тоглолтын зургаа дахь минутад Лодейро, 33 дахь минутад Кавани, 44 дэх минутад Суарез нар гоолдож эхний үед ялалтын хувь заяаг шийдсэн. Тэгвэл хоёрдугаар үеийн 78 дахь минутад Эквадорын Мина өөрийн хаалгандаа гоол алджээ.


Бусад тоглолтуудын хувьд А хэсэгт Бразил-Боливи - 3:0, Венесуэль-Перу - 0:0, В хэсэгт Аргентин-Колумби - 0:2, Парагвай-Катар - 2:2 гэсэн харьцаагаар өндөрлөөд байна.
“Копа Америка-2019” тэмцээнд 12 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Өмнөд Америкийн арван баг дээр нэмэгдээд урилгаар Япон, Катарын багууд оролцож буй.
1916-1967 онд Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн нэртэйгээр зохион байгуулагддаг байсан уг тэмцээн 1975 оноос “Копа Америка” болсон түүхтэй. Өмнө нь зөвхөн Өмнөд Америк тивийн улсууд оролцдог байсан бол 1993 оноос урилгаар Ази тивийн улсуудыг оролцуулдаг болсон байна. 1916 оноос өнөөдрийг хүртэл уг тэмцээнд Уругвай 15, Аргентин 14, Бразил найм, Парагвай, Чили, Перу улсууд тус бүр хоёр, Колумби, Воливи тус бүр нэг удаа түрүүлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com