Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Каори Ичо Бүх Японы аваргад Рисако Каваид ялагдав

Бүх Японы аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотод явагджээ. Энэ тэмцээн нь есдүгээр сард Казахстанд болох ДАШТ-д оролцох Японы шигшээ багийг тодруулах тэмцээн байлаа. Олимпын дөрвөн удаагийн аварга Каори Ичо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Японы улсын аваргын 57 кг-ын жинд түрүүлсэн тул энэ тэмцээнд түрүүлэхэд шигшээ багт багтах байв. Гэвч тэр 57 кг-ын финалын барилдаанд “Рио 2016” олимпын 63 кг-ын жингийн аварга Рисако Кавайтай таарч, 6:4 оноогоор ялагдлаа. Ингэснээр хоёр бөх ирэх долдугаар сарын 6-нд халз барилдаан хийж, хэн хоёр ялсан нь ДАШТ-д явах эрхээ авах боллоо.


Олимпын дөрөв, дэлхийн арван удаагийн аварга Каори Ичо энэ жил 35 настай ч “Токио 2020” олимпод барилдах хүсэлтэйгээр дэвжээндээ эргэн ирсэн билээ.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-ын финалын барилдаан мөн сонирхолтой болжээ. Энэ жинд нийт 11 бөх барилдсанаас 2018 оны дэлхийн аварга Такүто Отогүро, Рио-2016 олимпын дэд аварга Рэй Хигүчи нар шувтаргын барилдаанд шалгараад байсан юм. Бөх сонирхогчдын эртнээс хүсч байсан уг барилдаанд хашир Рэй Хигүчи залуухан учраагаа 15:5 оноогоор цэвэр ялж шуугиан тарилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com