Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
О.Дөлгөөнийг босгож ирэх сэтгэлийн хүч

Монголчуудын нас барах нэг гол шалтгаан бол элэгний өвчлөл. ДЭМБ-ын 2017 оны тайланд Hepatit B, C вирусийн өвчлөлөөр Монгол эрэгтэй хүн дэлхийн дунджаас найм дахин, эмэгтэй хүн 16 дахин их байдаг бөгөөд монголчууд үүгээрээ дэлхийд нэгт жагсдаг гэжээ.

Тэгвэл цахим орчинд өрнөж байгаа #pray4Dulguun хаштаг аян бол энэ өвчинтэй тэмцэж буй монголчуудын тэмцлийн нэг хэлбэр болж буйгаараа онцлогтой. О.Дөлгөөн бол сагсан бөмбөгийн “Этүгэн ирвэсүүд” клубийн холбон тоглогч бөгөөд дээрх өвчний улмаас АНУ-д эмчлүүлж байгаа юм. Тамирчин залуугийн эмчилгээний зардал 900 сая төгрөг болж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар аавынх нь дансанд 150 сая төгрөг цугласан гэж байв. Мөн үүнээс гадна дээрх Хаштаг аянаар дамжуулж дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудаас хандив авах боломжтой гэнэ. Ингэснээр ядуу буурай орны өсөх ирээдүйтэй тамирчныг цахим орчинд гадаадын байгууллагууд анзаарч эмчилгээний зардлыг нь бүрэн даасан тохиолдол гарч байжээ. Иймээс монгол хүн бүр түүнд хайр бэлэглэх аянд нэгдсэн юм.
Дээрх аян олны хүч оломгүй далай, нийт нь нэгийн төлөө байж чадах монголчуудын чин зүрхний залбирал, нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл болж чадлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com