Улсын начин Н.Энхбатыг хэрцгийгээр зодож, эрүүл мэндийг нь ноцтой хохироосон хэрэгт холбогдсон МҮОХ-ны Ерөнхийлөгч, МУ-ын гавьяат тамирчин, Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг өнөөдөр /2021.05.05/ Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүхээс гаргажээ.
Анх шүүхээс Олимпын аварга Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 23-нд хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргаж дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дахин гаргасан юм. Энэ гаргасан 10 хоног цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болсон учраас шүүхээр дахин хэлэлцсэн юм.