МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа оржээ.
Тэрбээр өнгөрсөндөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн бөгөөд түүнийг 40 гаруй хоног баривчлан саатуулсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллагдсан юм. Хэдийгээр шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан ч хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртээл хилээр гарахыг нь хориглосон.
Харин Э.Энхбат начны хувьд өдгөө Солонгос улсад эмчилгээ хийлгэж, саяхан ухаан орсон боловч ямар нэгэн хөдөлгөөн хийх болон хараахан хариу үйлдэл үзүүлж чадахгүй байдалтай байгаа юм.