Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Бразил, Аргентин хагас шигшээд учраа таарав

Хөлбөмбөгийн Өмнөд Америкийн аварга шалгаруулах Копа Америка тэмцээний хагас шигшээд шалгарсан багуудын нэрс тодорлоо. Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч, дэлхийн таван удаагийн Бразил, дэлхийн хошой аварга Аргентин болон Чили, Перу улсын шигшээ багууд үлдээд байна. Шөвгийн наймд Бразилын шигшээ баг хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Парагвай улсын шигшээ багтай тоглож тэнцсэн. Улмаар ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулж, талбайн эзэд 4:3-ын харьцаагаар ялалт байгуулсан байна. Харин дэлхийн хошой аварга Аргентины баг Венесуэлийг 2:0-ээр хөнгөхөн хожлоо. Тоглолтын 10 дахь минутад Л.Мартинес, 75 дахь минутад Д.Ло Сельсо нар гоол оруулжээ. Ийнхүү хэсгээсээ арайхийж гарч ирсэн аргентинчууд хагас шигшээд Бразилтэй учраа таарав.


Зургадугаар сарын 29-нд болсон Уругвай-Перу, Колумби-Чили улсын шигшээ багуудын тоглолт 0:0-ээр өндөрлөж, ялагчаа мөн л 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Торгуулийн цохилтод Перу, Чилийн хөлбөмбөгчид одтой байж 5:4-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Уругвайн од, дэлхийн шилдгүүдийн нэг Луис Суарес торгуулийн цохилтоо алдаж уйлав. Энэ сарын 3-нд Бразил Аргентинтэй, 4-нд Чили Перутэй тус тус тоглоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com