Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
БЭЭЖИН 2022: Паралимпын наадмыг шууд дамжуулахаар боллоо

Токиогийн олимпын наадмыг 13 телевиз шууд дамжуулсан боловч паралимпыг нэг ч телевиз нэвтрүүлээгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлыг шалгаж, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-д Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжид “Паралимпын тоглолт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж, чадвар, хүсэл, эрмэлзлийг олон нийтэд ойлгуулан таниулах, хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой дэлхий нийтийн чухал арга хэмжээ юм. “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д заасны дагуу Токио-2020 паралимпын тоглолтыг нэвтрүүлэх талаар өргөн нэвтрүүлэг эрхлэгчид хүчин чармайлт гаргасан эсэхэд ХХЗХ онцгой анхаарч, хяналт тавих ёстой байв. Энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх зүйн байдлыг дордуулж, олон нийтийн мэдэх эрх хангагдахгүйд хүргэсэн байж болзошгүй” гэж дүгнэж дараах арга хэмжээ авахыг зөвлөсөн. Үүнд:

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ыг мөрдөж байгаа эсэхэд тавих хяналтаа сайжруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нэвтрүүлэг, хөтөлбөрийг түгээхийг дэмжих, шаардах;
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид 2022 оны өвлийн паралимпыг наадмыг ялгаварлалгүй дамжуулахад чиглэсэн боломжит бүх арга хэмжээ авах;

Зөвлөмжийн дагуу ХХЗХ-оос 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн 18 телевизэд биечлэн очиж, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилаагааны зохицуулалтын журмын талаар сургалт зохион байгуулж, сургалтын үеэр дохионы хэл, хадмал тайлбартай нэвтрүүлэг бэлтгэн хүргэх үүргийг тусгайлан тайлбарлаж, төлөвлөлтийг ирүүлэх хугацаа өгч, телевиз нэг бүрээс шаардаж төлөвлөлтийг гаргуулж байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилтийн нэгдсэн тайланг гаргаж судалгааны хамт холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр төлөвлөж байна.

2 Зөвлөмж.PNG

Тус зөвлөмжийн дагуу ХХЗХ-оос паралимпын наадмыг ялгаварлалгүй дамжуулахад анхаарч, холбогдох талуудад бичиг хүргүүлэн зөвлөмжийн талаар мэдэгдэж , боломжит арга хэмжээг хэрхэн авах талаар судалж ажилласан байна.

Монголын телевизүүдийн холбоо өргөн нэвтрүүлгийнтелевизүүдэд Токио 2020 олимпын наадмын үеэр паралимпын наадам дамжуулаагүй шалтгаан, саад бэрхшээл гарсан эсэх, өвлийн паралимпын наадмыг ялгаварлалгүй дамжуулах талаар хэрхэн төлөвлөж байгаа талаар 2021 оны 12 сард тодруулж хариу тайлбар хүлээн авч ажилласан.

Өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс одоогийн байдлаар Эм Би Эс ХХК-ийн С1 телевиз нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 2022 оны өвлийн паралимпын наадмыг шууд дамжуулан хүргэхээр төлөвлөсөн болохоо албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Паралимпын хороо, Монголын Үндэсний Олимпын хорооноос тодруулга, мэдээлэл авсан талаарх мэдээллийг ирүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com