Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Аргентин гуравдугаар байрт орж, Месси медалиа гардаж авсангүй

Бразилд болж буй хөлбөмбөгийн “Копа Америка” тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт уржигдар шөнө Аргентин болон Чилийн шигшээ багуудын хооронд явагдлаа. Агуэро, Дибала нарын гоолын ачаар Аргентины шигшээ өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тоглолтын 38 дахь минутанд Чилийн шигшээ багийн ахлагч Гари Медел Арентины багийн лидер Лео Месси рүү дайран хэд хэдэн удаа мөрөөрөө хүчтэй нудрав. Энэ үед Лео Месси ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй тайван байсан бол Медел яг л галзуурсан бух шиг дайрч санаатайгаар Мессиг өдөж зөрчил авах гэв. Гэтэл шүүгч Месси болон Медел нарт хоёуланд нь улаан хуудас өгч талбайгаас хөөв. Тоглолтын дараа шагнал гардуулах үеэр Месси талбайд гарч медалиа авсангүй. Тэрээр “Яагаад би талбайд гарч медалиа аваагүй вэ гэхээр бид энэ шившигт явдлын золиос болох ёсгүй байсан юм. Маргааш Бразил аварга болно гэдэгт би эргэлзэхгүй байна, тэд бүгдийг өөрсдийнхөө талд бэлдсэн нь тодорхой. Миний бодлоор надад улаан карт өгсөн шалтгаан нь энэ Копа Америкагийн тухай хэлсэн миний үгнүүдээс болсон байх. Би үргэлж л үнэнг хэлдэг, бас шударга байдаг” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com