Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монголын нутгаар дайрсан “Торгоны зам-2019” ралли өнөөдөр барианд орно

Долдугаар сарын 6-нд ОХУ-ын нутгаас гараагаа эхэлсэн “Торгоны зам-2019” (Silk Way Rally) олон улсын авторалли уралдаан өнөөдөр (2019.07.16) БНХАУ-д барианд орно. Нийтдээ 5007 км урт зам туулах тамирчдын тэвчээр, хатуужлыг шалгасан уралдаан арван өдрийн турш ОХУ, Монгол, БНХАУ-ын нутгийг дайрсан юм. Уг уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикль оролцсон нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эрхүүгээс эхэлсэн уралдааны оролцогчид баяр наадмын үеэр Төв аймгийн Хөшигийн хөндийд саатсан. “Торгоны зам” ралли энэ жил анх удаа манай улсын нутагт болж байгаа. Энэ сарын 13-нд “Мандалговь-Даланзадгад”-ын чиглэлд уралдааны зургадугаар үе шат боллоо. Энэхүү үеийн уралдааны замын нийт урт 412 км бөгөөд түүний дотор тусгай зайн тэмцээний замын урт 408 км аж.
Хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа төрөл нь 54 экипаж бүхий жийп автомашинар уралдаж буй тамирчид байна. Автомашины төрөлд өнгөрсөн оны уралдааны ялагч Саудын Арабын Язид Аль-Ражи бичигджээ. Түүний гол өрсөлдөгч нь Катарын нэрт тамирчин Нассер Аль-Аттия аж. “Торгоны зам” раллигийн автомашины ангиллыг Катарын багийнхан тэргүүлсээр байгаа билээ. Тэрээр дэлхийн хамгийн алдартай уралдаан болох “Дакар”-т түрүүлж байсан шилдэг тамирчин юм. Багийн жолооч Нассер Ал Аттияагийн хувьд “Дакар” раллигийн гурван удаагийн аварга, автоспортын дэлхийн аварга, буудлагын спортоор Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртсэн нэгэн билээ. Нассер Аль-Аттиягийн яриаг хүргэж байна.


Нассер Аль-Аттия:
Монгол үнэхээр сайхан орон байна

-Өнөөдрийн уралдааны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Бид маш амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна, маш сайхан байлаа. Би их баяртай байна. Өнөөдөр бол онцгой өдөр, зохион байгуулалт маш сайтай байлаа гэж бодож байна.
-Монгол орны танд таалагдсан нь юу байв?
-Монгол бол өргөн уудам газар нутагтай, ан амьтан ихтэй сайхан орон байна.
-Таны гол зорилго юу вэ?
-Миний энэ удаагийн гол зорилго бол “Торгоны зам” раллид түрүүлэх. Өнгөрсөн жил Саудын Арабын Язид Аль-Ражид ялагдаж байсан. Энэ удаа ялалт байгуулж түүнээс даагаа нэхнэ гэж бодож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com