“UFC222” тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Миссури мужийн Канзас Ситигийн "T-Mobile Center"-т зохион байгуулагдана. UFC-гийн анхны монгол тулаанч “Шуурга” хочит Данаагийн Батгэрэл АНУ-ын 23 настай тамирчин Брэди Хиетландтай тулалдахаар тов гарчээ.
33 настай Д.Батгэрэл холимог тулаанд 12 ялж 4 удаа ялагдаад байна. Түүний өрсөлдөгч Брэди Хиетланд бөгөөд холимог тулаанд 6 ялж, 2 удаа ялагдсан юм.