Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ж.Хатанбаатар: 2021, 2022 оны Допингийн шинжилгээний төлбөр төлөгдсөнөөр МОНАДА төлөвлөгөөт ажлаа хийж эхлэх боломж нээгдсэн

Монгол Улс 2024 оны Парисын олимпод улсынхаа нэрээр бус Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа талаар мэдээлэл явж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дарга Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж буй.

Тэгвэл энэ талаар Ж.Хатанбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МОНАДА-д тулгараад байгаа бэрхшээл, асуудалтай танилцахаар WADA-гийн тусгай ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 15-16-нд хоёр өдөр ирж ажилласан. Эхний өдөр МОНАДА-гийн үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг шалган үзэж, МОНАДА-г 2007-2023 он хүртэл НҮБ-ын Конвенц, ДДЭКоде, Олон улсын стандарт, WADA-гийн зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн ажилласныг баталгаажуулсан. МОНАДА нь 2023 онд хэрэгжүүлэх ДХХийн шинжилгээтэй холбоотой ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахад БТСУХ-ноос төлөгдөх ёстой Улсын шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны шинжилгээний төлбөрөөс болж, Итгэмжлэгдсэн лаборатори нь ДХХ-ийн Шинжилгээ хүлээн авахаас татгалзсан учраас гацсан байгааг олж тогтоосон. WADA-гийн Ажлын хэсэг хоёр дахь өдрөө БТСУХ-той уулзалт хийхдээ тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Товчхондоо бол, WADA-гийн ажлыг хэсэг ирж ажилласны дараа БТСУХ-ноос 2023 оны наймдугаар сарын 24-ний өдөр 2021, 2022 оны Допингийн шинжилгээний төлбөр төлөгдсөнөөр МОНАДА төлөвлөгөөт ажлаа хийж эхлэх боломж нээгдсэн. Тиймээс наймдугаар сарын 24-нөөс, дээрх зургаан шаардлагыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. МОНАДА-гийн хийж байгаа ажил олон улсдаа бүртгэгдэн баталгаажиж, жилийн эцэст үр дүн нь Монгол Улсын НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн нэг хэсэг болдог” гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com