Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Дасгал хөдөлгөөн, ууланд алхах хүнийг аз жаргалтай болгодог

Дасгал, хөдөлгөөн, ялангуяа ууланд алхах нь эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд их тустай. Тэгээд ч зогсохгүй дасгал хөдөлгөөн хүнийг мөнгөнөөс илүү аз жаргалтай байлгадгийг Оксфорд, Йелийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Судалгаанд эрдэмтэд 1.2 сая хүнийг хамруулжээ.

Судалгаанд оролцогчдоос 75 төрлийн дасгал хөдөлгөөнөөс сонгуулжээ. Үр дүнг харахад спортоор хичээллэдэг хүмүүс сэтгэлийн дарамтад орох нь цөөн бөгөөд спортоор хичээллэдэггүй хүмүүсээс илүү мөнгө олдог болох нь ажиглагдсан байна. Судалгаагаар долоо хоногт 3-5 удаа 30-60 минутаар дасгал хийх хамгийн тохиромжтой бөгөөд дасгал хийх тусам хүний оюун бодол илүү гэгээлэг, эерэг болдог байна. Тэр дундаа багийн спорт хүний эерэг бодлуудыг өдөөдөг аж.
Ууланд алхах нь танд маш тустай. Танд ууланд заавал алхах таван шалтгааныг хүргэж байна.

1. Эрүүл мэндэд тустай. Ууланд алхсанаар та эрүүл чийрэг биетэй болно, илүүдэл жин хасагдана, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ, цусны даралт өгсөх нь багасна, хөгшрөлт удааширна. Утаанаас зугтаж уушгиа цэвэрлэнэ. Мөн стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартана. Ууланд байнга явдаг хүмүүс мэнд устай, найрсаг эeлдэг, тусч байдаг. Ядаж л өгсч яваа нэгэндээ зам тавиад өгдөг. Тэдэнд аз жаргалын гормон эндорфин ихээр ялгардаг.
2. Их энгийн. Алхах бол байгалиас заяасан хүний хамгийн энгийн хөдөлгөөн бөгөөд бид өдөр бүр алхдаг. Нарийн ур чадвар хэрэг болохгүй. Харин та тогтмол алхсанаар хөдөлгөөний эвсэл сууж, тэсвэр хатуужилтай болно. Яваандаа та өөртөө таарсан хурд хэмнэлээ олно.
3. Хэнд ч ямар ч мөнгө төлөхгүй. Бусад төрлийн спорттой харьцуулахад өртөг бага. Өндөр үнэтэй багаж хэрэгсэл хэрэггүй. Сайн гутал, биед эвтэйхэн хувцас, үүргэвчтэй байхад л болно.
4. Энэ бол таашаал. Байгалийн үзэсгэлэнг бахдан харж, цэвэр агаар амьсгалах хэн бүхэнд таатай. Бид бүгд маш их цагийг бүүдгэр гэрлийн дор компьютер, гар утастайгаа, эсвэл амралтын өдрүүдээр зурагтын суваг сольж өнгөрүүлдэг. Тэгвэл ууланд алхах нь байгальтай шууд харьцаж, толгой тархиа сэргээн, алжаалаа тайлж, их хотын стрессээс зугтах нэг боломж юм.
5. Энэ бол насан туршийн хобби. Ууланд алхдаг хүн уйддаггүй. Зарим спортын адил баг бүрдүүлэх шаардлагагүй, мөн насны хязгаар байхгүй. Учир нь та өөрт таарсан алхалтын хурд, хэмнэл, цагаа тохируулаад явах учраас хэт туйлдах, гэмтэж бэртэх эрсдэл багатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com