Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
М.Бадарч Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, олон улсад хандахаа мэдэгджээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртээд байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Нутгийн буян" группын бөх М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Улмаар өнөөдөр түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол нөхөж олгох талаар мэдээлэл тарсан. 

Харин улсын арслан М.Бадарч,  “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээснийг "Хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ мэдэгдэн олон улсад хандахаа мэдэгдээд байгаа юм. 

Энэ талаар тэрбээр, "Арбитраас нэг л талыг барьж шийдвэр гаргалаа. Тухайн үед зүрхний эмчилгээтэй байсан учраас панангин гэж бодоод уусан. Наадам эхлэх болоогүй байсан учраас тийм зүйл санаанд орсонгүй. Тавдугаар сарын сүүлээр наадмын бэлтгэлд гарах дөхсөн байхад бусдаас панангин 10 ширхэгийг авч уусан. Панангиныг уух шаардлагатай тохиолдолд өдөрт зургаан ширхэгийг ууна. Өглөө хоёр, өдөрт хоёр, оройд хоёр ширхэгийг ууна.

Допингийн төрлийн хориотой бодис хэрэглээгүй болохоор би Арбитрын шүүхийн шийдвэрийг яаж хүлээн зөвшөөрөх вэ дээ.  Бүхэл бүтэн арван хэдэн жилийн хөдөлмөр байна. 800 сая төгрөг санал болгосон хүний нэрийг нь хэлбэл  нутаг орны дэвжээний асуудал хөндөгдөх болоод байна.

Би хориотой бодис хэрэглээгүй учраас уучлалт гуйхгүй.  Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, олон улсад хандана"гэсэн юм. 

Харин Улсын арслан М.Бадарчийн өмгөөлөгч,   "Миний үйлчлүүлэгчийн зүгээс 11 дүрэм  журмыг зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Арбитраас хоёр дүрэм нь журмаа зөрчсөн байна гэж үзсэн. Дүрэм  журмыг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Гарсан дүрэм журмаас хоёрыг нь зөрчсөн байна гэж хэлсэн хэрнээ шийдвэрийг хэвээр үдээж байгаа нь үндэслэлгүй байна гэж бид үзэж байна. Бид нар олон улсад гомдлоо гаргана. Та нарын батлаад өгсөн дүрмээс хоёр журмсыг зөрччихсөн байхад яагаад зөв гээд шийдчих вэ гэдэгт хариулт өгөх байх" гэсэн юм. 

Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com