Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Алтай Таванбогд” баруун бүсийн даншиг наадам сайхан боллоо

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, “Алтай Таванбогд” хурдан морины баруун бүсийн зуны уралдаан даншиг наадам долдугаар сарын 27-28-нд Баян-Өлгий аймагт боллоо. 

Баяр наадмын нээлт долдугаар сарын 27-нд Өлгий хотын төв стадионд болов. Аймгийн Засаг дарга А.Гылымхан наадмыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “2019 онд Баян-Өлгий аймагт 70 гаруй тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, барилга баригдаж байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбараас гурван хүн гавьяат цол хүртлээ. Төрөлх нутгийн маань эрхий мэргэн харваачдын дундаас буриад сурын Улсын хошой мэргэн төрсөн, урлаг спортын салбарт олон арван шилдгүүд төрсөн гээд бахдам амжилтаар энэ жилийн наадам, баруун бүсийн их хурд, зуны уралдааныг угтаж байна” гэв.
“Алтай Таванбогд” баруун бүсийн даншиг наадамд хөрш ОХУ, БНХАУ, Казахстан улс, баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг болон Монгол Улсын өнцөг булангаас олон зочид, жуулчид хүрэлцэн иржээ.

 

Наадмын нээлт Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн бэлтгэсэн их эзэн Чингис хаан, Ардын хувьсгал, Халх голын дайны үеэс сэдэвлэсэн театрчилсан тоглолтоор үргэлжлэв. Наадмын эхний өдөр хүчит бөхийн барилдааны эхний таван даваа болж, даага, шүдлэн хязаалан болон азарга уралдлаа. Дараах өдөр нь морин уралдааны “Байге төбе”-д жороо морь, соёолон болон их насны морьд уралдаж, казах түмний морин спортын “Кыз куар” тоглоом наадгай, харилцаа дууны “Айтыс” тэмцээн зохиогдов. Мөн хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвөн бөхийн барилдаан болов. Үндэсний сурын харваа, шагайн харвааны тэмцээнүүд явагдлаа.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарлаа. Шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Н.Мустафад, улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага О.Хангайд өвдөг шороодов.


Өсвөрийн үндэсний бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Увс аймгийн Давст сумын залуу бөх Д.Амартүвшин түрүүлж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, “Тастүлек” дэвжээний бөх М.Нурдос үзүүрлэв.
Их насны морины уралдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул Х.Нурлатын хүрэн морь түрүүллээ. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Энхбаярын халтар аман хүзүүдэж, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баяндэлгэр сумын харьяат Амгаланбаатарын халтар, дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын харьяат Ган-Очирын саарал, тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Дэлгэржаргалын буурал морь хурдаллаа.
Дааганы уралдаанд Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн алдарт уяач П.Энхтөрийн хүрэн түрүүлэв. Азарганы уралдаанд Завхан аймгийн Идэрхангай сумын харьяат Ууганбаярын бор азарга тод магнай болов. Шүдлэнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Ууганбаярын цавьдар түрүүллээ. Хязааланд Ховд аймгийн Ховд сумын харьяат Адуучийн халтар түрүүлсэн байна. Соёолон насны морьдын уралдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Баатарбилэгийн халиун магнайлав.

 

Баян-Өлгийнхөн арваад хоног наадлаа

Баян-Өлгий аймагт долдугаар сарын сарын 19-нөөс эхлэн арав хоногийн дотор дөрвөн ч томоохон наадам боллоо. Эхлээд энэ сарын 19-21-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой болов. Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглож Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүлж, Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэсэн байна. Харин Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар шөвгөрлөө. Сагсайн наадамд бөхийн барилдааны гол дуулианыг Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис тарьж, дөрвийн даваанд улсын начин Б.Баатарцолыг давсан бол, тавын даваанд улсын харцага О.Хангайг тонгорох мэхээр өвдөг шороодуулсан байна.
Дараа нь Баян-Өлгий аймгийн Алтай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 22-24-нд тохиолоо. Баяр наадмын хүчит бөхийн 128 бөхийн барилдаанд тус аймгийн Алтай сумын харьяат “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Еркебулан түрүүллээ. Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангайг давсан байна. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяа, Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх нар шөвгийн дөрөвт шалгарч наадамчин олноо баясгалаа.

 


Тэгвэл долдугаар сарын 24-нд Өлгий хотоос холгүй оршдог “Шарнуур” хэмээх газарт Казахын ард түмний Хэрэй аймаг, Ботахара-Нура омгоос гаралтай Хазыбайн Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойг угтан таван авто машины шагналтай ургийн баяр болсон юм. Уг баяраар хүчит бөхийн барилдаан, их насны морины уралдаан, казах ардын харилцаа дууны “Айтыс” тэмцээн, тоглоом наадгайнууд боллоо. Хүчит бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглов. Түрүү бөхөөр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий тодорч “Тоёота Ланд Круйзер Прадо-120” автомашины эзэн боллоо. Тэгвэл үзүүрлэсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Нурланы Мустафа “Тоёота Приус-30” автомашинаар шагнууллаа. Шөвгийн дөрөвт үлдсэн улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага О.Хангай нар мотоциклийн бай хүртсэн байна. Бай шагнал өндөртэй уг барилдааны дүйзийг танилцуулж байна.

Дөрвийн даваа
1. Н.Батсуурь у.ав -
М.ЕРКЕБУЛАН а.а
2. П.Бүрэнтөгс у.а -
Н.МУСТАФА а.а
3. Б.ГОНЧИГДАМБА у.г -
Л.Цээсүрэн а.а
4. Б.СОРОНЗОНБОЛД у.з -
Н.Батсайхан а.а
5. Н.Батзаяа у.х -
Б.БАЯНМӨНХ а.х.а
6. Б.БАТ-ӨЛЗИЙ у.х - Б.Серик у.н
7. Д.Анар у.х -
Б.ЧИМЭДВАНДАН у.н
8. О.ХАНГАЙ у.х - Л.Гантулга у.н

Тавын даваа
1. Б.ГОНЧИГДАМБА -
Б.Соронзонболд
2. Б.БАТ-ӨЛЗИЙ - Б.Баянмөнх
3. О.ХАНГАЙ - Б.Чимэдвандан
4. Н.МУСТАФА - М.Еркебулан

Зургаагийн даваа
1. Б.Гончигдамба - Н.МУСТАФА
2. Б.БАТ-ӨЛЗИЙ - О.Хангай

Долоогийн даваа
1. Б.БАТ-ӨЛЗИЙ - Н.Мустафа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com