Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монголын хөлбөмбөгийн холбоо ба үймээний цаана ямар эрх ашиг байна вэ?

Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээллүүд саяхнаас эрчимжих болжээ. “Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн нэр бүхий ажилтнууд болон спортын хөтлөгч, тайлбарлагч Б.Батзаяа нарын хүмүүс энэхүү үймээнийг зориуд гаргаж, холбооныхоо үйл ажиллагааны талаар олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээж эхэлсэн” гэж Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд үзэж байна.

Үүний нэгэн жишээ бол “Монголын хөлбөмбөгийн холбоо нь 1 сая ам.долларын төсөл гэж мөнгө орж ирчихээд энэ төсөл хэрэгжээгүй” гэсэн гүтгэлгийг улайм цайм гарган ирж, ярьж байна гэж МХБХ тайлбарлаж байна. Монголын хөлбөмбөгийн холбооны дансанд энэхүү мөнгө орж ирээгүй байгаа гэдгийг холбоо өнөөдөр мэдэгджээ.

Олон Улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас дэлхийн орнуудын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилгоор "FIFA Forward Development Programme" хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөлбөмбөгийн холбоонд ирэх 2023-2026 онд хэрэгжүүлэх төслийн хамтран ажиллах гэрээг 2023 оны зургадугаар сарын 09-ний өдрийн Зөвлөлийн тогтоолын дагуу “Бүсийн төвүүдийг хөгжүүлэх” төсөл дээрх хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан. Гэвч тус гэрээнд дээр дурдсан шиг мөнгөн дүн огт байхгүй бөгөөд хэлцлийн шатандаа явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, “Алаагүй баавгайн арьсыг хуваана” гэгчээр албан ёсны гэрээ хэлцлийн түвшиндээ яваа санхүүжилтийг “Энэ мөнгө хэдийнэ орж ирээд шамшигдуулчихсан” гэх худал мэдээллийг удаа дараагаар түгээж байна гэж үзэж байгаа юм. Энэ бүхний цаана Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын эрхийг авахаар санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашиг, сонирхол байна гэх мэдээлэл ч хөвөрч эхэллээ.

Юутай ч, спортын хөтлөгч Б.Батзаяа нарын хэсэг хүмүүс холбооны үйл ажиллагааг болон баримтыг зориуд гуйвуулан мушгиж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа гэж МХБХ үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор “Илэрхий худал мэдээлэл тарааж гүтгэсэн” гэх шалтгаанаар Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын зүгээс хуулийн байгууллагад хандахаар болжээ. Уг мэдээллийг тарааж буй хэд хэдэн этгээдийг “Монголын Хөлбөмбөгийн Холбоо” байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, удаа дараа гутаан доромжилсон, худал мэдээлэл тараасан зэрэг үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийг тус, тус үндэслэн хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.

Энд нэмэхэд, манай улсын дотоодын хэрүүл маргаан эцэстээ Монгол Улс, Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ч эрсдэл бийг анхаарах хэрэгтэй. Олон Улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA нь дэлхийн улс орнуудад албан ёсны гэрээ хэлцлийн дагуу санхүүжилтийг шийдвэрлэдэг. Гэтэл манайхан орж ирээгүй мөнгийг хэдийнэ аваад завшчихсан мэтээр худал мэдээлэл тарааж эхэлсэнтэй холбоотойгоор олон улсын энэхүү санхүүжилт зогсох ч эрсдэл үүсэж болзошгүй юм.

Энэ бүхний ард Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын эрхийг хууль бусаар авахыг санаархаж буй улс төрийн бүлэглэл байж гэмээнэ холбооны дотор үймээн бужигнааныг зориуд өдөөснөөр Монголын спортод эргээд хохирол ирэх эрсдэлтэй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com