Монгол Улсад “Туялзуур сэлэм”-ний спорт үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан тэмцээнд зургаан клубийн 100 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон энэ тэмцээний эрэгтэй төрөлд Дуэль клубийн тамирчин Б.Баттөмөр, “UB fеncing” клубийн тамирчин Б.Амарзаяа эмэгтэй төрөлд аварга болов.
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэмцээнийг нээж, Туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчид, хамт олонд хандаж “Токио-2020” зуны Олимп, Паралимпын наадамд амжилттай бэлтгэн эрхээ авч дэлхийн тавцанд Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлж, амжилт хүсье” гэлээ.