Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шүүхээс "Жи тайм"-ын хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулжээ. Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 гаруй сая төгрөгийг төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 800 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11352 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Оюунчимэгээс 5 тэрбум 950 гаруй сая  төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгуулах, нэр дурдсан иргэний хариуцагчдаас 6 тэрбум 810 гаруй сая төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулах, Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөгийг нэр бүхий 11350 хохирогчид тус тус хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэж, зарим иргэний хариуцагчдаас гаргуулж хохирогчдод олгох хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хохирогч, иргэний хариуцагчдын нэрс, иргэний хариуцагчдаас гаргасан төлбөрийн хэмжээг зөвтгүүлэхээр хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцааж шийдвэрлэв.

эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com