Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо. 

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.  

Ардчилсан намын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус тус бүртгүүлэх, С.Эрдэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолд заасан зөрчил арилаагүй, Үндэсний бодлогын хороо хоёр өөр бүрэлдэхүүнээр тус тусдаа асуудлыг шийдвэрлэсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин хандсан тул нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Монгол Ардын намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Бага хуралдаанаар намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв. 

Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай С.Аюушжав нарын 12 иргэний  хүсэлтийг хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-д заасны дагуу дээрх маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтлоо.  

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцээд санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсгээс саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.  

эх сурвалж: Улсын дээд шүүх

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com