Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг АТГ-аас шалгаж байна

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан, бусдыг дарамталж айлган сүрдүүлсэн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Түүнийг өөрийн албан тушаалаа ашиглан “Арцат апартмент”, “Ханбогд-1” орон сууцны хотхоны барилгууд болон Баянгол дүүргийн XI дүгээр хорооны Үйлчилгээний барилга, “Сакура” сургууль, цэцэрлэг зэрэг барилгуудыг бариулахад холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, улмаар улсын байцаагчдыг дарамталж гарын үсэг зуруулах байдлаар улсын комиссын дүгнэлт гаргуулах зэрэг зөрчил гаргасан гэж үзжээ.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь өөрийнх нь үгэнд ороогүй гэх шалтгаанаар 100 гаруй улсын байцаагчид сахилгын шийтгэл оногдуулсан аж. 

Л.Эрдэнэчулуун нь НМХГ-ын даргаар 2012 оноос хойш буюу есөн жил ажиллаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com