Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Өмгөөлөгч Б.Баасанцогт яллагдагчаар татагджээ

Өмгөөлөгч Б.Баасанцогт тэргүүтэй нэр бүхий шүүгч, прокурор болон АТГ-ын ажилтнуудын лифтны бичлэг олон нийтэд цацагдаж, иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байсан. Бичлэгээр зогсохгүй өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэр бүхий шүүгчдийн данс руу мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Тодруулбал, НПГ-ын Ерөнхий прокурор Ш.Нямдорж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Оргил, ЗБГБХХГХТХ-ийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүндноров, ТЕГ-ын ажилтан Н.Агваан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан зэрэг хууль хүчний албан хаагчид руу мөнгө шилжүүлдэг байсан гэх мэдээлэл байдаг. Түүний дээрх хэргүүд нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Тэгвэл хэсэгтээ чимээгүйхэн байсан түүнийг Нийслэлийн Прокурорын газар өмгөөлөгч Б.Баасанцогтыг хуулийн байгууллагын албан хаагчдад авилга өгсөн байж болзошгүй хэрэгт буруутган яллагдагчаар татсан тогтоол гаргасан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлжээ. Улмаар Б.Баасанцогтын данснаас мөнгө шилжүүлэн авсан хуулийн байгууллагын албан хаагчдын нэр ил болсон бөгөөд тэдгээр хүмүүсээс мөн хэрэг гэрчийн мэдүүлэг авах бололтой.

Хамгийн сонирхолтой нь тэдний дунд Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Нийслэлийн прокурорын орлогч асан Ц.Насанбат бөгөөд Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой Төрийн ордны зүүн жигүүрийн кафед уулзаж байсан зураг ч олон нийтийн сүлжээнд тавигдаад авсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
91.77.104.130
Welcome to the world of adult Dating loveawake.ru
2022/02/23
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com