Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албатай хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй тав дахь удаагийн Олон Улсын форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ял эдлүүлэх албаны захирал, дэслэгч генерал А.П.Калашниковтой уулзаж, "2022-2023 онд хамтран ажиллах хөтөлбөр"-т гарын үсэг зурлаа.

Хурандаа Д.Загджав дэлхий нийтэд коронавирусын цар тахалын нөхцөл байдлын энэ үед биднийг урьж, хүндэтгэн найрсагаар хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын сургалтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар болон ОХУ-ын цэргийн сургуулийг төгссөн болон 

ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургууль, академийн  бакалавр, магистр,  докторт суралцаж буй  алба хаагчдын талаар дурдав.

Мөн тэрээр Монгол Улсад хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, хоригдлыг нийгэмшүүлэх  ажлыг олон улсын жишигт нийцүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, бэлтгэх зорилгоор ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны мэргэжлийн их, дээд сургууль, академид доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт алба хаагчдаа суралцуулан хоёр талын уламжлалт урт хугацааны найрсаг, нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэн бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүнийг Монгол Улсад ажлын айлчлал хийхийг урилаа.

Дэслэгч генерал А.П.Калашников урилга хүлээн авч форумд оролцож байгаад талархаж, Монгол Улсын ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын урилгыг таатайгаар хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com