Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Энхийг сахиулах ажиллагаа”-нд амжилттай оролцоод ирсэн алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй нар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS”ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 9, 10 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэрэг дайчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав тэдний даян дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, дэлхийн хамгийн хүнд хэцүү цэгүүдэд, нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах үйлсэд нэгдэн үүргээ амжилттай гүйцэтгэсэнд талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 405 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахмад Б.Цэрэнлхагва, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Л.Цэгмид, “Хүндэт” тэмдгээр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Зоригтбаатар, Говь-Алтай аймаг дахь ШШГГ-ын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Отгонбаяр, “Албаны төлөө III”зэргийн тэмдгээр Хорих ял эдлүүлэх албаны бүлгийн ажилтан, ахлагч Ч.Очирхүү, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эрчимт эмчилгээний их эмч, ахлах дэслэгч С.Лхагвабаяр, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбаяр нарыг байгууллагын шагналаар шагнаж, мөнгөн урамшуулал олголоо.

Алба хаагчдын зүгээс ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав болон Захиргааны удирдлагын дарга, хурандаа Ч.Нэргүй нарт хандан алба хаагчдынхаа ахуй нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхааран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгууллагаараа бахархдаг талаараа онцоллоо.

Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал тархсан хүнд цаг үед зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдынхаа ажил, амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com