Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Э.Одбаяр: Хэрэв биднийг яллах гэж байгаа бол талуудын байр суурийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй
Цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, Д.Монголхүүг хүч хэрэглэн хүн оргуулсан гэх хэргээр буруутгад байгаа "NoDoubleStandart" хөдөлгөөний зохицуулагч  Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өнөдөрлөө. 

Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Төрд зүтгэж байгаа давхар дээлтнүүд дан дээлтэй болж өөрсдийнхөө төлөө биш харин иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан тэднийг гурав хүртлэх жилээр хорих ялтай эрүүгийн хуулийн зүйл ангиар шүүж байгаа юм.

Шүүгдэгч Э.Одбаярын хувьд тухайн асуудалд дараах тайлбарыг өгсөн юм. Тэрээр "хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Хэрэв биднийг яллах гэж байгаа бол талуудын байр суурийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Хэргийн гол нотлох баритуудын нэг болох нэг ширхэг CD алга болсон. Тухайн CD-нд Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан байсан юм. Гэтэл алга болсон" хэмээсэн юм. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com