Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг  хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Сахилгын хороо нь авч хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнийг шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж  алдаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Шүүхийн Сахилгын хорооны хурлаар авч хэлэлцэн шалгахаар болжээ.

Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь иргэний гаргасан хуулийн зүйл заалтыг тайлбарлуулах хүсэлтэд хариу өгөхдөө Улсын Дээд шүүхийн захиргааны танхимаар хэлэлцэж шийдвэрлээгүй асуудлыг албан бичигтээ тусгаж, бусдад давуу байдлыг бий болгосон байж болзошгүй гэх гомдлоор  шалгагдахаар болсон юм. 

Тодруулбал, “БЦ” /Компанийн нэрний товчлол/ ХХК-иас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан “Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар ханджээ. Шүүгч П.Соёл-Эрдэнэ нь уг компанийн хүсэлтэд хариу өгөхдөө 2018 оны өөр компанийн нэхэмжлэлтэй хэргийн гаргасан шийдвэрийг дурдаж “Адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой” гэсэн утга бүхий хариу өгсөн байна. Гэтэл уг хэрэгтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар “Хууль тайлбарлахгүй” гэдэг саналыг танхимын шүүгчид дэмжсэн байтал шүүгч П.Соёл-Эрдэнэ нь шүүх танхимын шүүгчдийн гаргасан саналыг үл хэрэгсэж, дур мэдэн 2018 оны хаа хамаагүй хэргийн шийдвэрийг дурдаж, адилтган үзнэ гэсэн утга бүхий бичиг гаргаж өгсөн нь зориуд санаатайгаар бусдад давуу байдлыг олгосон гэсэн хардлагыг илэрхий төрүүлэхээр байгаа юм.

Учир нь шүүгч П.Cоёл-Эрдэнийн гаргасан хуулийн зөрчилтэй өнөөх бичиг нь эцэстээ Захиргааны хэргийн давж заалдах анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход гол үндэслэл болж өгч, улмаар таван жилийн өмнө шийдэгдсэн хэргийг дахин сэргээн, хэлэлцэхэд хүргэж байна.

Ийнхүү шүүгч П.Соёл-Эрдэнэ нь  Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэм гэх мэт олон хуулийн заалт, дүрмийг  ноцтойгоор зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгагдахаар болжээ.

Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэтэй холбоотой Сахилгын хорооны хурал энэ лхагва гаригт буюу зургадугаар сарын 08-ны өдөр болно. Сүүлийн үед нэр хүнд нь өсч, шударга шийдвэр гаргаж байгаа хэмээн иргэдээс магтаал сонсох болсон Дээд шүүх  алдаа гаргасан  шүүгчдээ хариуцлага тооцож чадах эсэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com