Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
НҮБ-ын Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн гишүүн Мэтью Жиллетт, Элина Штайнерте нарыг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг эрх чөлөөгөө хасуулахтай холбоотой асуудалд олон улсын стандарт хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт зөвлөх, хамтран ажиллах болон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, холбогдох байгууллагуудад ажиллах зорилготой байгааг Ажлын хэсгийн гишүүн Элина Штайнерте уулзалтын эхэнд танилцуулав.

Улсын дээд шүүхийн шүүгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хүнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, хугацааны талаарх хуулийн зохицуулалт болон хэрэгжилт, түүнчлэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хүлээгдэж байгаа зүйлс зэрэг асуудлыг танилцуулж, Ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Ажлын хэсэг ирэх онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэгдсэн тайлан танилцуулах  аж.

Уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хүний эрхийн мэргэжилтэн Маргарита Нечаева, Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга нар байлцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com