Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын бэлтгэл ажлын үеэр эсэргүүцэл үзүүлсэн Увс аймгийн дөрвөн иргэнийг 150.000 төгрөгөөр торгожээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчид зарим иргэнийг баривчилж, саатуулсан гэх мэдээлэл гараад байна.

Уг асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий гүйцэтгэгч “Пауэр Чайна- Чэнгдү” ХХК-ийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр Шижигтийн хавцал гэх газарт ажиллах явцад нутгийн иргэдээс эсэргүүцэл үзүүлсэн гэх үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Б, Л, О, Б нарын дөрвөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгож зөрчлийн гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Шалгалтын явцад Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтан “Д” нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул харьяаллын дагуу Авлигатай Тэмцэх Газарт шилжүүлэх саналтайгаар Увс аймгийн Прокурорын газарт өнөөдөр хүргүүлсэн" гэв.

Мөн дээрх шалгалтын явцад иргэдийг шөнийн цагаар шалгасан асуудал байхгүй хэмээн мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com