Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Булган, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг даргад ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Шаардлага хүргүүлжээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.11, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.6.4 дэх заалтыг тус тус үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард;

-Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд;

-Булган, Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн Хорооноос гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ, хорооны үйл ажиллагаанд;

-Булган, Дархан-Уул, Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн дотуур байр, Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд”, “СОС” хүүхдийн асрамжийн газруудад амьдарч буй хүүхдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд, төрийн байгууллагуудын барилга байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах боломж нөхцөл, хүртээмжийг бүрдүүлсэн эсэх, төрийн байгууллагууд “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангаж буй байдалд тус тус хяналт шалгалтыг явууллаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийг Булган, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга болон Орхон Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн захирал, зарим Ерөнхий боловсролын сургуулиудын захирал нарт хүргүүлээд байна.

Зөвлөмж, шаардлагыг хүлээн авсан байгууллага 30 хоногийн дотор холбогдох арга хэмжээг авч хариуг хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com