Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энх бусдыг залилсан хэргээр шалгагдаж байна


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энхийг иргэн Э-гээс 600 сая төгрөгийг залилсан гэх мэдээлэл гараад удаж буй. Улмаар дээрх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хохирогч Э нь хэргийн үйл явц удаашралтай байгаад удаа дараа гомдол гаргаж өдийг хүрчээ. Уг хэргийг 2021 оноос өдийг хүртэл шалгаж байгаа төдийгүй хэргийн үйл явц мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч Ц.Бат-Энх иргэн Э-г "Өргөдлөө татаж ав, тэгвэл мөнгө өгч болох юм" хэмээн удаа дараа дарамталсаар өдийг хүрчээ.
Ц.Бат-Энх нь өмнө нь нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2020 онд БНСУ-аас Японоор дамжин эх орондоо ирэхдээ Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоох шийдвэрийг эсэргүүцсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөж байв. Энэ асуудал намын даргын түвшинд хүрч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан удаатай. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Ц.Бат-Энхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч гэсэн албан тушаалаас нь чөлөөлж, тус үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын даргаар сэлгэн томилсон юм.
Өдгөө Ц.Бат-Энхэд холбогдох бусдыг нь залилсан гэх эрүүгийн хэрэг хуулийн байгууллагаар нотлогдвол тэрээр МАН-ын гишүүнээсээ хөөгдөж, улс төр, албан тушаал хаших эрхгүй болж мэдэхээр нөхцөлтэй болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com