Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хохирогч хүүгийн эх хэргийг нуун дарагдуулсан гэв

Хойд эцэгтээ зодуулан ухаангүй байгаа хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллага "Эл хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр танилцуулъя. Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 8 ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй байдалтай ирсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаагаар гуравдугаар сарын 6-наас 7-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхонд гурван настай хүүхдийг Л-ийн хамтран амьдрагч Э нь зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүг ухаангүй байдалтай байхад Л, Э нар нь авч ирсэн бөгөөд Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж Э-г олж тогтоон илрүүлсэн. Цагдаагийн байгууллагаас хүүгийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг ажиллуулж байгаа бөгөөд ГССҮТ-өөс хүүг мөчлүүрийн шинэ хуучин 1-3 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан хараа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай гэх мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б-ийн эх Л нь энэ гэмт хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нуун дарагдуулсан нь ил болсон. 

Яллагдагч Э өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (бусдын биед хөнгөн гэмтэл учруулах) гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйл, 12.1.4 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна" гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com