Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хотын дарга асан Д.Сумьяабазар "Тэнүүн-Огоо" компанид давуу байдал бий болгож 134.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн

Өнөөдөр "Ногоон автобус"-ны хэргийг шалгах АН-ын ажлын хэсэг олон нийтэд тайлангаа танилцууллаа.

Ажлын хэсгийн анхлагч Ц.Уянга: "Тэнүүн-Огоо ХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 134.5 тэрбум төгрөг. Энэ мөнгийг Сангийн яамнаас Д.Сумъяабазар даргын хүсэлтээр санхүүжилт хийх эрхийн дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 318 тэрбум төгрөгийн төсвийн багцын 42 хувь тус компанийн дансанд шилжсэн байна.

134.5 тэрбум төгрөгийг хүлээж авсан "Тэнүүн-Огоо" ХХК нь нийтийн тээврийн газарт дараах байдлаар нийлүүлэлт хийсэн. 

  • 20 дизель хөдөлгүүртэй том оврын автобус 
  • 55 цахилгаан хөдөлгүүртэй том оврын автобус
  • 50 дунд оврын автобус
  • 12 цэнэглэгч нийлүүлсэн. 

Энэ нийлүүлэлтийн нийт үнэ 53 тэрбум төгрөг орчим болж байна. Гэрээний урьдчилгаа гэж шилжүүлсэн 30 хувь буюу 81.6 тэрбум төгрөг алдагдсан асуудал үүсээд байна. 

Зөрчлүүдийг харвал:  

  • Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй.
  • Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын 8 заалтыг хангаагүй боловч хүлээн авсан.
  • Тэнүүн-Огоо ХХК-д хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
  • 100 хуучин автобус нийлүүлсэн
  • Зургаадугаар сард орж ирсэн 20ш дизель автобус мөн техникийн шаардлагад заагдсан найман шаардлага хангаагүй ч мөнгийг шилжүүлжээ. 

Хилээр орж ирсэн хуучин 100 автобустай холбоотой ямар ч материал ирүүлээгүй ба хэрхэн санхүүжсэн нь тодорхойгүй. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд, дуустал нь явна. Мөн хэвлэлийнхэн хотын дарга Х.Нямбаатараас 100 ширхэг автобустай холбоотой материалыг, мөн 134 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар учраас 100 хувийн гүйцэтгэлтэй гэснийг тодруулах шаардлагатай байна.

Хотын дарга асан Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэн өгч, Х.Нямбаатарыг шинээр томилсон. Гэтэл 2023 оны аравдугаар сарын 18-нд эхний А/1223 тоот захирамжаа гаргаж, зөрүүтэй 82 тэрбум төгрөгийг эхний гэрээг 100 хувь гүйцэтгэсэн гэж хаасан. Төсөв өөрөө хууль. Тэр хуулийг хэн нэгэн албан тушаалтан захирамж гаргаж хаах эрхгүй байдаг. Гэтэл Х.Нямбаатар Д.Сумъяабазарын ногоон автобусны "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com