Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"Эрдэнэт"-ийн 49 хувийнхнаас улс хохирлоо авч чадах уу?

Монгол Улсын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргаан одоог хүртэл үргэлжилсээр л байна. Төр өмчөө эргүүлэн авах асуудал өнгөрөгч 2017 оноос эхлэлтэй боловч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй нь үнэхээр харамсалтай.

Монгол Улс, Монгол Улсын Засгийн газар төрийн өмчөө эргүүлэн авах гэж маш их цаг хугацаа зарцуулж байгаагийн шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын нэхэмжлэлтэй шүүх рүү шилжсэн хэргүүдийн явцын мэдээллийг танилцуулах үеэрээ олон нийтэд мэдээлсэн юм. Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал анх 2017 онд үүсч төр иргэний хооронд маргаан үүсэх процесс явагдсан. 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн байтал 2023 оны гуравдугаар сард тус хэргийн гол оролцогч Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарах хоригийг цуцлаад улмаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоног гадагш явах зөвшөөрөл олгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй. ЗГХЭГ-аас шүүх, прокурорын түвшинд асуудлыг удаа дараа тавьсны үндсэн дээр 3 тэрбум төгрөгийн барьцаатайгаар 14 хоног гадагш гарах шүүгчийн захирамжийг цуцалж, хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэр анхан шатны шүүхээс гаргасан. Гэвч энэ хэргийн гол оролцогч Б.Эрдэнэбилэг байхгүй учраас цаашид Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлэх процесс нь үргэлжлэх боломжгүй болсон.

Тиймээс Хэрэг эрхлэх газрыг төлөөлж байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудал дээр илүү Засгийн газар илүү анхаарал тавьж ажиллахгүй бол Монголын ард түмний өмнө шударга ёс тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн асуудлыг үнэн мөнийг нь олох нь зөв гэж хандсан. Ингээд 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж шүүхэд хандсан. Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийг хэргийг тусгаарлаж, бусад оролцогчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж авч, 330 орчим хавтаст хэрэгтэй сар орчим танилцаж, гэм буруугийн шүүх хурлыг зарлана гэсэн мэдээлэл ирсэн" гэсэн юм.

Тус хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээд монголчууд баялагтаа эзэн болж чадах эсэхийг арваннэгдүгээр сарын 21-нд шийдэгдэхээр болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com