Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Азтай гэж бичээрэй" хэмээн иргэдийг залилж байна

Олон нийтийн цахим сүлжээнд "Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэг үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр "Тийм" гэж бичээрэй. Амжилт хүсье", "Өнөөдөр 100 жилд нэг тохиодог азтай өдөр "Азтай" гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах азтай байх болно, найзын хүсэлт илгээнэ үү", “Ялагч 5,000,000-аас 500,000,000 хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожих болно", "Иргэн бүр Төв банкны гэр бүлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой тул чатаар мэдээлэл аваарай гэх мэтээр хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд иргэд олноороо “Тийм”, “Ок”, “Азтай”, “Мэдээлэл авъя” гэж хариу үйлдэл үзүүлж, хувь чатаар мэдээлэл солилцох хүсэлт тавьжээ.

Хил хязгааргүй цахим орчинд гадаад нэршилтэй хуурамч хаягуудаас иргэний хувийн мэдээллийг авч, таны цахим хаягт нэвтрэх нэр, нууц үг, цаашлаад банкны данс, карт зэрэгт хууль бусаар нэвтэрч иргэдийг залилах үйлдэл олон улсад өдөр бүр бүртгэгдэж байна.

Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллага хэзээ ч иргэд рүү олон нийтийн цахим сүлжээгээр холбоос линк, нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг авахыг хүссэн асуумж илгээж, харилцдаггүй болно.

Иймд энэ мэт хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com