Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Б.Хурц: Эрүүдэн шүүх тушаал өгөөгүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцсон юм. Энэ үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамт шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тул Ц.Амгаланбаатар 14:00 цагийн үед ирсэн билээ.
Шүүхээс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг өнгөрсөн сард саатуулсан юм. Шүүх хурал завсарлах үеэр сэтгүүлчид Б.Хурцаас “Эрүүдэн шүүх тушаалыг та өгсөн үү" хэмээн асуухад "Тийм зүйл байхгүй" гэсэн юм.


Мөн Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр “Маш нууц зэрэглэлтэй хэрэг учир эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдсон есөн хүний нэгийг нь өмгөөлж байгаа. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх этгээд нь хоригдол Ц.Амгаланбаатар шүү дээ. Үүнийг мэдсээр байж мөрдөн байцаагчид буруутай мэтээр иргэдэд ойлгуулж болохгүй. Хамгийн гол нь эрүүдэн шүүх боломж олгосон гэдгийг нотлох ёстой. Ер нь ганц зүйлийг ойлгох хэрэгтэй. Энд мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Нууц баримт, мэдээллийг олох тагнуулын үйл ажиллагаа явагдсан. Тиймээс үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн хуулийнхныг буруутгаж байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө ажиллах болно” гэв.


Дашрамд сонирхуулахад, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн доорх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм байна.
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com