Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Зочид буудал, караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран Хүний  хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ.

Тодруулбал, хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөө, ариун цэврийн өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглосон уг хуулийн заалтыг аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан байна.

Шалгалтаар 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудлын болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрчээ.

Тиймээс Ховд аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийсэн байна.

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com