Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"МОБИКОМ"-ЫН УДИРДЛАГУУДЫГ АТГ-ААС ШАЛГАХААР БОЛЖЭЭ

Үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох "Мобиком" корпораци сүүлийн үед нэлээн асуудалд ороод байна. Тодруулбал, гэрээний хугацаа нь дууссан хэрнээ түрээсийн төлбөрөө таван сар төлөөгүй "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хэдийгээр шинэ оффис руу нүүж байгаа боловч өнгөрсөн таван сарын хугацаанд байсан төлбөрөө төлөхгүй байгаа нь сая 500 гаруй мянган хэрэглэгчтэй "Мобиком" корпорацийн хувьд байж боломгүй үйлдэл юм. Тиймээс энэ асуудлаар "Монтрейд" компанийн зүгээс "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамадад шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа "Манай компани "Ньюком Проперти" ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2018 оны арванхоёрдугаар сард дууссаны дараа "Мобиком корпораци"-д түрээсийн гэрээний нөхцөлөө тохирч гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулахыг олон сарын турш шаардсан боловч өнөөдрийг хүртэл манай компанийг үл ойшоож, дорд үзэж байгаад харамсч байна. Монтрейд ХХК нь "Мобиком" корпорацийг тогтвортой, урт хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулна гэж итгэж ийнхүү хямд үнийн нөхцөлөөр түрээслүүлдэг байсан" хэмээн дурджээ.


Үүнээс гадна Мобикомын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болсон байна. Учир нь "Монтрейд" компанийн зүгээс тус корпорацийн удирдлагуудыг авлигын асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлт өгчээ. Энэ дагуу АТГ-аас шалгалт явуулж эхэлсэн гэнэ. Хэрэг явдлыг тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байна. Ингэхдээ дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн аж. Хэдийгээр "Мобиком" корпораци үүнийг мэддэг байсан ч чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг, үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com