Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хиймэл оюун ухааны ирээдүй

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын ачаар хүмүүс болон технологийн харилцаа огт өөр болно гэдэгт олон шинжээч итгэлтэй байна. Уран зөгнөлчдийн саяхан л бичиж байсан зүйл бодит тэгэх тэгэхэдээ бүр ерийн зүйл болж хувирна. Энэ бүхэ сайхан зүйл боловч бас айдас дагуулж эхэллээ. Хиймэл оюун ухаан хүмүүн биднээс ухаантай болчихоод бидний ажлын байрыг булааж, бүр цаашилбал бидний эсрэг босч соёл иргэншлийг устгах юм биш биз гэсэн эмзэглэл олон хүнд байна.

 

Үнэхээр хиймэл оюун ухаан бидний ажлыг булаах уу
Хамгийн түрүүний айдас бол технологийн хөгжил нь үнэхээр маш олон ажил мэргэжлийг автоматжуулж олон хүний ажлын байрыг булаан ажилгүйдэл газар авна гэсэн эмзэглэл. Шинжээчид ч хөдөлмөрийн зах зээлд ойрын жилүүдэд үнэхээр их өөрчлөлт гарна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Нарийн бичгийн дарга, туслах, захиргааны ажилтан, мэдээллийн операторууд, бичиг хэргийн ажилтан, шуудангийн ажилтан гээд дунд тушаалын олон ажил мэргэжилд хүн ажиллахаа болино гэж Оксфорд-Мартины сургуулийн судлаач Карл Бенедикт Фрей, Майкл Осборн хоёр үзэж байна.

Өнөөдөр гэхэд л ХИЙМЭЛ ОЮУН УХААН сурталчилгааны ролик, киноны трейлер танилцуулга зэргийг хийж туршаад байна. 

Гэхдээ өөдрөг үзэлтнүүд болохоор айж түгших хэрэггүй, зарим ажил мэргэжил ингэж технологид булаалгасан ч гэсэн өөр шинэ, шинэ ажил мэргэжил бий болно гэж байна. “Машин техникт бид ажлаа алдсан ч гэсэн, машин бидэнд хийж шийдэх өөр нарийн зүйл өгдөг. Шинжлэх ухаан, уран бүтээл ер юунд ч гэсэн бид машин техникт өгөх л болно. Энэ таалагдахгүй байна гэж үү” хэмээн Москвагийн Технологийн хүрээлэнгийн Шинжлэх ухаан, технологи, нийгмийн харилцан хамаарлын газрын захирал Пётр Левич асууж байна.
“Технологийн түүх устгаж үгүй болгосноосоо илүү их ажлын байр бий болгосон, Хиймэл оюун ухааны хөгжил дэвшлээс айх шалтгаан алга” гэж Орос дахь “Microsoft”-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков хэлж байна. Ирээдүйд стандарт бус асуудлуудыг шийдвэрлэхэд боловсон хүчин ажилтнууд хэрэгтэй. Нийгмийн ажилтнууд, мэс засалч, бүжиг дэглэгч, археологч, инженер зэрэг мэргэжлийг машинаар орлуулах боломжгүй, шаардлага ч байхгүй.
Гэхдээ анзаарсан бол дээрх мэргэжлүүдэд тун цөөхөн хүн ажилладаг нарийн мэргэжил шүү дээ. Харин олон хүн ажилладаг нийтлэг ажил мэргэжлүүдийг хиймэл оюун ухаант машин булаах нь гарцаагүй. Гэхдээ “MeetArticles”-ийн технологийн багийн ахлагч Мария Сандрикова “Хөдөлмөрийн зах зээлээс хүмүүсийг шахаж байсан нь ганц энэ удаа биш. Зуу, хоёр зуу жилийн өмнө ч үйлдвэрлэлд үр ашигтай машин техник нэвтэрч, хүмүүсийн ажлын байрыг булааж л байсан. Тэр бүрийд хүн үүнд дасан зохицож, шинэ арга зам хайж байсан шүү дээ” гэж хэлжээ.

 

Хиймэл ухаан биднээс ухаантай болж биднийг залж жолоодох уу

Хиймэл оюун ухаан өнөөдөртөө математик шинж чанартай шатар тоглох ч юм уу тодорхой асуудлыг л шийдэж байгаа. Ийм байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл түүний хийж чадах зүйл улам өргөжих нь ойлгомжтой. Ойрын 10-20 жилд хиймэл оюун ухаан нь хүний ой ухаантай эн зэрэгцэх түвшинд хүрнэ гэж ”Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин хэлжээ.
Гэхдээ Хиймэл оюун ухаан хувийн амьдралаас эхлээд мэргэжлийн үйл ажиллагаа, улс төрийн хүрээнд гээд бидний амьдралын бүхий л асуудлыг шийдээд байх уу гэсэн асуулт байсаар байна. Ингэвэл ямар байх бол...Ийм хараат байдалд орчихвол хүмүүст ямар байх бол. Шинжээчид болохоор хүмүүс удирдах үүргээ хэзээ ч хиймэл оюун ухаанд шилжүүлж өгөхгүй, хиймэл оюун ухаан зүгээр л шийдвэр гаргах үед зөвхөн зөвлөх үүрэгтэй байх болно гэж хэлж байгаа юм. “Хиймэл оюун ухаан хүнээс илүү ухаантай болох тийм түвшинд хүрнэ гэж би бодохгүй байна гэж Москвагийн УИС-ын оюутны технологийн “EverMind” багийн оролцогч Роман Кривоногов итгэлтэй байна. Тэр бас “Ийм технологи бүтээх нь хүн төрөлхтний тэргүүн зэргийн зорилт биш. Амьдралын шинэ хэвшил, хүмүүжил, шинэ чиглэл хэрэгтэй юу хэрэгтэй. Тэгэхээр зөв хиймэл оюун ухаан л бидэнд хэрэгтэй” гэжээ.
Өмнө дурдсан Орос дахь “Microsoft”-ын стратегийн технологийн газрын удирдагч Михаил Черномордиков ч “Хиймэл оюун ухаан бол багаж, зэвсэг, тэгэхээр түүнийг яаж ашиглахаа бид өөрсдөө шийднэ” гэж байна.

 

Хиймэл оюун ухаан бидэнтэй дайтах юм биш биз

Өнөөх “Терминатор”, “Матрица” гээд алдарт кинонууд дээр хүмүүс маигнтай байлдаж эхэлдэг. Мэдээж машиныг хүмүүс өөрсдөө бүтээсэн. Энд хамгийн гол нь маш чадварлаг бүтээсэн машинуудад хүний мэдрэмж, хүн чанар байхгүй, харин математик түвшний чадвар байгаатай л холбоотой. Үнэхээр хүмүүс бид төгс бус зүйл бүтээчихээд тэр нь бидэнд дайсагнаж эхлэх юм биш биз гэсэн эмзэглэл бас байна. Хиймэл оюун ухааныг хүн өөрөө бүтээчихээд дараа нь түүнийхээ золиос болж устах уу, эсвэл боол нь болох уу...Пётр Левич болохоор нөхцөл байдал тийм ч төвөгтэй биш, хиймэл оюун ухаан тийм ч аюултай биш гээд “Бид тэдэнтэй байлдахгүй. Удахгүй бид тэдэнтэй нэгдэнэ, хүн машин хоёр нэгдэнэ” гэж байна. Өнөөдөр ч гэсэн хүн машин нэгдэх ойлголцох эхлэл хэдийнээ тавигдаад байгаа. Олон хүн гар утаснаасаа хараат болж интернетэд оролгүйгээр шинэ мэдээлэл авахгүй байж чадахгүй болсон нь нууц биш. Бельгид нэг компани өөрийнхөө ажилтнуудад үүд онгойлгох, ойр зуурын үүрэг гүйцэтгэх бейжийн үүрэг гүйцэтгэх арьсан доорхи чип санал болгожээ.
“Microsoft” компани ч мэдээлэл солилцоо, гар утас хянах зэрэг олон үүрэг гүйцэтгэх түр зуурын шивээс хийх “DuoSkin” төсөл боловсруулсан байна. Тэгэхээр машин, технологитой нөхөрлөх эхлэл аль хэдийнээ тавигджээ.
Харин хиймэл оюун ухаан нь хяналтын системгүй байвал хяналтаас гарч аюул учруулж мэдэх юм, тэгэхээр бид ирээдүйд Хиймэл оюун ухааныг хянах асуудлыг л сайн шийдэх ёстой гэж ”Шинжлэх ухаан хүний нас” сангийн дэд ерөнхийлөгч, дэлхий дахины эрсдэл судлаач Алексей Турчин үзэж байна.

 

Хиймэл оюун ухааны ажиллагаанд хэн хяналт тавьж хариуцлага хүлээх вэ

Хиймэл оюун ухааны бусад технологиос ялгарах гол ялгаа нь тэр өөрийгөө сургах чадварт л байгаа юм. Нэг талаас энэ нь асар том боломж, нөгөө талаас өөртөө аюул учруулна. Мэдээллийг задлан шинжилж, үйл ажиллагаагаа өөрчлөн шинэ арга гаргалгаагаар ажиллана. Жолоочгүй автомашин гэхэд л ослын нөхцөл байдлыг үнэлээд өөрөө шийдэл гаргаж ослоос зайлсхийнэ гэсэн үг. Энэ бүх сонголтод хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг сөрөг үйлдэл гарч хохирол учрахад хохирогч хэнд хандах вэ. Өөдрөг үзэлтнүүд болохоор Хиймэл оюун ухааны гаргасан шийдлийн төлөө технологи өөрөө хариуцлага хүлээнэ гэж байна. Мэдээж түүнийг бүтээсэн хүн л хариуцлага хүлээнэ. “Бүхий л шийдэл, үйлдэл, гарсан үр дүнгийн төлөө хүмүүс хариуцлага хүлээнэ” гэж Михаил Черномордиков хэлж байгаа юм. “Microsoft”, “Google”, “Facebook”, “Apple”, “IBM” компаниуд ч хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой, хэм хэмжээний асуудлаар хамтран ажиллаж байна.
Тэгэхээр хүн төрөлхтөнд Хиймэл оюун ухаан бүтээхдээ аюулгүй байдал, ёсзүйг төлөвшүүлэх тийм дүрэм боловсруулах шаардлага бий болж байна. Үүнийг мэдээж IT мэргэжилтнүүд хийнэ шүү дээ хэмээн эмзэглэж байгаа юм. Тэд нь ямар хүмүүс байх вэ.....


Хиймэл оюун ухаан ХХI зууны аюул болох уу

Хиймэл оюун ухаанд түгэх вирус л хамгийн гол аюул болно гэж Алексей Турчин үзэж байна. Ийм ч болохоор супер компьютерүүдийн ажиллагаанаас үүдэж мэдэх болзошгүй сөрөг үр дагаваруудаас зайлсхийх дүрэм, хууль боловсруулах асуудал дээр Илон Маск, Билл Гейтс, Стивен Хокинг, Сатья Наделла нарын IT инженер, эрдэмтэд технологийн тэргүүлэх корпорациуд ажиллаж байна. Ирээдүйд энэ бүхнийг шийдээд явж болох ч хамгийн гол нь ийм нөхцөл байдал үүсэхгүй байх тийм орчинг бүрдүүлэх л чухал.
Нөгөө талд нь хиймэл оюун ухаантай ажиллах хүмүүсийг бэлтгэж төлөвшүүлэх явдал гэж шинжээчид үзэж байгаа юм.
Яг энэ үед Хятадын Шанхай хотод болж байгаа Хиймэл оюун ухааны чуулган дээр технологийн салбарын тэрбумтнууд болох Жэк Ма, Илон Маск хиймэл оюун ухааны хөгжлийн ирээдүйн тухай ярихдаа тэдний зүгээс учрах аюулын талаар санал солилцсон байна.
Тэд Хиймэл оюуны технологи хүн төрөлхтний ирээдүйд яаж нөлөөлөх талаар өөр өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Хятадын тэрбумтан Жэк Ма ирээдүйн хиймэл оюунт роботуудаас айхгүй байгаагаа хэлсэн бол Илон Маск нь хиймэл оюун ухаан хүн төрөлхтний ирээдүйд аюул занал учруулж болзошгүй гэсэн байна.
Жэк Ма “Миний бодлоор хиймэл оюун хүний нийгэмд шинэ хуудас нээж, хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг сайжруулна. Би энэ тал дээр өөдрөг байгаа. Хиймэл оюуныг аюул гэж бодохгүй байна. Хүн роботоос хангалттай илүү ухаалаг” гэжээ.
Харин Илон Маск “Би уг нь төрөлхийн өөдрөг үзэлтэй хүн. Би дэлхий сүйрэх цаг ирж байна гэж ярихгүй. Гэхдээ технологийн хөгжлийн хурдыг бид гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна” гээд роботтой хүч тэнцүү байхын тулд хүмүүс киборг болж, технологийг биедээ шингээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com