Зөрүүд эрийг номхотгосон нь” гэдэг нэг кинон дээр модоо сүртэй хагалдаг нэг сонин фермер байдгийг санаж л байгаа биз дээ. Эсвэл 1970-80-аад онд Сан-Ремогийн дууны наадам дээр гайхуулж явсан нэг эрийг мэднэ шүү дээ. Энэ бол Италийн жүжигчин, дуучин Адриана Челентано. Тэрээр эхнэр Клаудия Моритой гэрлэснийхээ 55 жилийн ой, алтан хуримаа өнгөрөгч долдугаар сард тэмдэглэсэн байна.
1. Тэр хоёр 1963 онд киноны зураг авах үеэр танилцсан гэдэг. Өмнө нь тоглосон киног нь үзэж, дууг нь сонсч байсан тэр залуу италийн сайхан бүсгүйд нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, харин Адриана цөхөрсөнгүй.
2. Гэтэл нэг удаагийн тохиолдол бүхнийг тэр дор нь шийдсэн гэдэг. Клаудия нэг удаа зургийн талбайд чийдэнгийн шилэн бүрхүүл хагалж орхиж. Түүний хэлтэрхий ойрхон байсан Челентаногийн хацрыг зүсч орхиж. Бүсгүй түүн рүү гүйн очиж уучлал гуйгаад, дараа нь кафед сууж, цагийн дараа гэхэд хувцасны өрөөнд үнсэлдэж байжээ.
3. Киноны зураг авах ажил дууссан ч тэр хоёрын холбоо тасарсангүй, Клаудийг концертод урьж хамгийн нүүрний тасалбар өгч, бүсгүй ч урилгаар нь ирж. Концерт Челентаногийн маш романтик бүжгээр төгсч, үүнд нь сэтгэл хөөрсөн бүсгүйг сэхээ авч амжаагүй байхад Адриана түүнд хайр сэтгэлээ илэрхийлсэн байна.
4. Клаудия ийм юм болно чинээ санаагүй байна. Кинонд, урлагт орох гэсэн орж байгаа олон бүсгүйчүүдээс өөрийг нь ингэж тооно гэж огт бодоогүй байна. Ингээд л урилгаас нь татгалзахаа больж байнга утсаар ярьж, уулзалдаж Челентаногийн аялан тоглолтын чөлөөгөөр Парис явжээ
5. Тэд 1964 оны долдугаар сарын 14-нд гэрлэсэн байна. Хурим ч бас л өвөрмөц. Папарациудаас зугтаах гэж хурим шөнийн гурван цагт болж бөгжөө солилцсон гэдэг. Бүсгүйн толгой өвдөн үл мэдэг янгуучилж байснаас тэр үү, сүмд орох гэж байхад “наад зангиа чинь таалагдахгүй байна” хэмээн Челентанотой маргалдаж байжээ.
6. Клаудия гэрлээд гурван хүүхэд Розита, Джакомо, Розалинда нарыг бэлэглэснээс гадна түүний уран түтээлийн найдвартай өмөг түшиг, ар тал нь болж чадсан байна.
7. Өнөөдөр Клаудия гэр бүлийнхээ дуу бичлэгийн Clan Celentano компаний захирал, нөхрийнхөө имижмейкер, захиргааны ажилтан, продюссер гээд олон ажлыг амжуулдаг нэгэн болжээ. Үүнээс гадна сурталчилгааны сонин, өвөрмөц арга сэддэг реклам сурталчилгааны мундаг менежер.
8. Нэг удаа Челентано Брианце өртөөний тэнд төмөр зам дээр хэвтэн амиа хорлох гэж байна гэсэн мэдээ ирэх нь тэр. Клаудия яаран ирж нөхрөө зам дээрээс босохыг гуйсан гэдэг. Галт тэрэг улам бүр ойртон, дохио нь хангинах тэр мөчид жүжигчин зам дээрээс босоход галт тэрэг дөнгөж араар нь давхин өнгөрч байж. Энэ үйл явц Италийн хэвлэлээр нэг дуулин болж байж билээ.
9. Бас нэг удаа Челентано шинэ кинондоо бэлтгэж хотын замын зорчих хэсэгт бүжиглэн автомашины бөөн түгжрэл үүсгэж байсан гэдэг. Гэхдээ энэ кино нь үнэхээр амжилттай болжээ.
10. Адриана Челентаногийн 1970 онд Сан-Ремогийн наадамд түрүүлэхэд Клаудияагийн гавьяа бас багагүй. Тэрээр нөхөртэйгөө хамт тайзан дээр гарч, хайр гэрэлтсэн нүдээр харан, гарыг нь атгаж хамт дуулсан гэдэг. Үнэхээр ч “Хэн ажиллахгүй байна, тэр хүн дурлахгүй” гэдэг энэ дуу олон жилийн турш жинхэнэ од болж байсан юм.
11. Чухамдаа ямар ч итали эр хүний хувьд эмэгтэй хүн ус агаар мэт байж, түүнгүйгээр амьдрах аргагүй. Энэ үг бол Челентанод яг таарах үг. “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинон дээр Челентанотой хамтран тоглосон Орнелла Мути гэхэд л түүнтэй таарсан олон эмэгтэйгээс огт өөр. Гэхдээ Орнелла өөрөө түүнд дурлаж, нөхрөөсөө салаад Челентаногоос ямар нэгэн шийд горьдон хүлээсээр байсан гэдэг.
12. Челентано болохоор эхнэрээсээ салж төвдсөнгүй, гэлээ ч......Харин Клаудия ухаалаг эмэгтэй, гурван хүүүхдийн эх болохооор тэвчээр зааж, нөхрөө буцаж ирэхийг хүлээсэн байна. Хэвлэлийнхний хэрэгт дурласан асуултад яг л ижилхэн “Түр зуурын сонирхол гэдэг салах шалтгаан биш. Эрчүүдийн хувьд тохиолдлын учрал гэдэг, механик хүн шинэ машин сонирхохтой адил зүйл” гэсэн хариу өгөн нөхрөө хүлээж байлаа. Адриана ч үнэхээр буцаж ирээд хожим нь эхнэр хүүхдээсээ олон нийтийн хэвлэлээр уучлал гуйсан байна.
13. Одоо Челентаногийн гэр бүл Миланаас 100 км зайд тансаг харшид амьдарч байна. Орох хаалганых нь дэргэд усан оргилуураас гараа угааж байгаа Клаудияагийн морин баримал байгаа. Энэ харш 20 өрөөтэй, Холливиудын 1920-оод оны загварын гэх юм уу даа. Гэхдээ бас олон нэртэй......ферм, хоргодох байр, буйд газрын жижиг байшин...Хүүхдүүд нь жаахан байхад энд молтогчин, тахиа, дэгдээхэй, шувууд гээд төрөл бүрийн амьтан байсан бол одоо шилмэл морьдын жүчээ л бий
14. Насанд хүрсэн гурван хүүхэд нь ч гэсэн хот газрын дуу шуугиан, элдэв үдэшлэгт нэг их дурлахгүй. Клаудияа ч олон жилийн өмнө хэлж байсан “Миний амьдралд тохиолдсон зүйлсээс Челентано шиг сонин зүйл байсангүй...” гэсэн шигээ өнөө хүртэл нөхрөө хайрласаар л явна.
15. Сүүлийн хэдэн жилд дурламтгай Челентано нэг биш удаа цуу яриа, сурвалжлагчдын хэл аманд өртөж байсан ч гэсэн түүний зүрхэнд ганцхан л бүсгүй баттай байр сууриа эзэлчихсэн нь Клаудия Мори. Өдгөөгөөс 10 жилийн өмнө гэр бүл болсныхоо 40 жилийн ойгоор найз нөхөддөө өгсөн урилга бүр дээр Челентано өөрийн гараар “Өнөө хүртэл бид бие биенээ илүү их хайрласаар байна” гэж бичиж өгсөн байсан юмдаг.
16. Энэ хоёр зураг өөр хоорондоо 50 жилийн зайтай билээ.