Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нейлонон оймс 80 нас хүрлээ
Дэлхийд нэрд гарсан “Дюпон де Немур” химийн компани 1938 онд синтетик материал ашиглан цоо шинэ уян хатан, тунгалаг нейлон гаргаж авснаа зарлаж байсан бол Нью-Йоркт болсон бүх дэлхийн үзэсгэлэнд анхны нейлонон оймсоо дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнгийн танхимын өмнө 12 метр өндөр манекен тавьж, ийм шилэн оймс өмсгөсөн нь бүсгүйчүүдийн ёстой нүдийг булааж, шүлсийг гоожуулж байв. Америк бүсгүйчүүд энэ гайхамшигт нимгэн, гоёмсог бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээж байтал 1939 оны аравдугаар сарын 24-нд Делавэр мужийн Вилмингтоны нэг их дэлгүүрт анхны шилэн оймс худалдаалсан байна. Ийм гайхамшигтай гоёмсог оймс авсан бүсгүйчүүд гэртээ ч харьж тэсэлгүй гудамжинд л шууд өмсч байсан гээд бод доо. Нью-Йоркт худалдаалахад ганцхан өдрийн дотор л таван сая оймс худалдаад амжсан гэдэг.
Энэ хүртэл бүсгүйчүүдийн хэрэглээ байсан даавуун оймсыг бодвол зохион бүтээгч химич Уоллес Каротерсийн бүтээл нейлоноор хийсэн оймс нь сайн сунадаг, хэлбэрээ алддаггүй, бас нэг их чийгтдэггүй давуу талтайгаараа хэдийгээр даавуун оймсноос хоёр дахин илүү үнэтэй байсан ч эрэлт ихтэй бүтээгдэхүүн болжээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com