Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Жон Леженд “People” сэтгүүлийн хамгийн дур булаам эрэгтэйгээр тодорчээ. Энэ жил 40 настай Леженд нь Эмми, Грэмми, Оскар, Тони, Алтан бөмбөрцөг зэрэг шоу бизнесийн салбарын хамгийн том шагналуудыг хүртэж байв. 1985 онд явагдсан анхны шалгаруулалтад жүжигчин, найруулагч Мел Гибсон шалгарч байжээ. Өнгөрсөн жилийн хамгийн дур булаам эрэгтэйгээр Их Британийн кино, телевизийн жүжигчин Идрис Эльба тодорсон.