Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 4-өөс босч барилдаж буй Котоюукиг өвдөг шороодуулан, найм дахь даваагаа авч, башёг ганцаар тэргүүлж банйа. Түүний араас долоон даваа, хоёр унаатай комүсүби Асанояма, маэгаширагийн баруун жигүүрийн 13 дахь бөх Кагаяаки нар нэхэж байна.