Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эр зоригийн өрсөлдөөн “Karakorum Ice Festival-2019” удахгүй болно

  Мөсөнд авиралт нь дэлхий нийтийн залуусын шинэ үеийн тренд спорт болон хөгжиж байна. Энэ тэмцээн нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бөгөөд аялал жуулчлалын улирлыг уртасгах томоохон арга хэмжээнүүдийн нэг.
  Монгол Улсын хувьд мөсөнд авиралтын уралдаан тэмцээн явуулдаг ганц гэж хэлж болохоор газар нь Улаан Цутгалангийн хүрхрээ юм. 2022 оны Бээжингийн олимпод орох хамгийн өндөр боломжтой спортын төрөл энэ юм.
  2012 оноос эхлэн монголчууд мөсөнд авиралтыг Монголдоо хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулж эхэлсэн бөгөөд Монголын тамирчид Азийн аваргаас мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчраад байгаа. Газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрээд Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очиж хоёр өдрийн туршид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг. “Ice Challenge Mongolia” тэмцээн цар хүрээгээ тэлж “Karakorum Ice Festival” нэртэйгээр энэ сарын 7-8-нд Улаан цутгалангийн хүрхрээнд болох бөгөөд тэмцээний ялагч нь нэг сая төгрөг, цомын эзэн болох юм. Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг зорих замдаа Монгол Элс буюу Элсэн Тасархай, Хархорины Эрдэнэзуугийн хийд, Хужирт тосгон, Төвхөн хийд, Үүртийн тохой гээд олон сонирхолтой газруудыг үзэж сонирхох боломжтойгоос гадна монгол гэрт хоноглож, малчин айлд зочилж аж амьдралтай нь танилцаж тэмээ, морь, сарлаг унаж үзэх боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com