Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АСУУЛТ БУЛАН: Сэтгэлийн бэлэгтэй эрхмүүд

 Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, тоглолтыг цуцалсан болохоор мэргэжлийн урлагийн бүх байгууллага амарч байгаа. Тэгвэл уран бүтээлчид маань хэрхэн аж төрж, хорио цээрийн үед юу амжуулж байгааг тодруулахаар блиц ярилцлага хийлээ. “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв болон дуучин Э.Болор-Уянга нар дараах долоон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

1. Өнөөдөр та ямар чухал ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?
2. Коронавирусийн тархалт дэлхий даяар хүмүүсийн сэтгэлийг зовоож байна. Энэ тахал болон хорио цээр ажил, амьдралд тань ямар нөлөө үзүүлж байна вэ?
3. Энэ жил хийхээр төлөвлөсөн хамгийн чухал ажил тань юу вэ?
4. Та олон хүнд хүргэж, уриалахыг хүссэн зүйлээ ямар сувгаар түгээдэг вэ. Яг одоо та биднээр дамжуулан Улаанбаатар хот, 21 аймагт байгаа 15 мянган захиалагч болон atimes.mn сайтын уншигчдад түгээх уриалга байна уу?
5. Та хамгийн сүүлд ямар эерэг мэдээлэл сонссон бэ?
6. Та орой хэдэн цагт унтдаг вэ?
7. Өөрт тань эрч хүч өгдөг үг эсвэл үйлдэл юу байдаг бол, түүнийгээ хуваалцаж болох уу?

Д.Ганпүрэв: Язгуур өв соёлоороо сэтгэлийн
жигүүр хийдэг

1. Өнгөрсөнд удаан бодсон, ирээдүйд бодит үр дүнгээ өгөх, өдөр өдрөөр урагшаагаа хөгжүүлж байх ёстой ажлуудын нэг нь миний өнөөдрийн төлөвлөөд хийж байгаа ажил юм. Энэ ажлыг эхлээд гурван сар болж байгаа. Үр дүн нь дөрвөн жилээр яригдах тул нарийвчилж ярихад эрт байна. Задалж ярихад ч амаргүй. Ерөнхийдөө язгуур өв соёлтой холбоотой ажил.
2. Засгийн газрын тогтоол шийдвэр, УОК, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэмжээнд титэмт тахлаас сэргийлэх бүхий л арга хэмжээг сайн авч байгаа. Орж гарахдаа маскаа тогтмол зүүж, гараа угааж, хувь хүний хариуцлагыг гэр бүлийн хэмжээнд сайтар барьж байгаа. Гэр бүлийн уур амьсгал нягтарч, урд өмнө амжуулж чадаагүй бичгийн болон зарим нэг судалгааны ажлуудаа урагшлуулах таатай боломж бас бүрдсэн.
3. Хүний оюуны хөдөлмөртэй холбоотой ирээдүйд хийж бүтээгдэх бүх ажил нь зохиогчийн болон патентын эрхээр хамгаалагддаг тул санааг гадагшлуулахгүй байх нь чухал. Тийм учраас том ажлын төлөвлөгөөний тухай одоогоор ярих боломжгүй.
4. Би өөрийнхөө үзэл баримтлал, бодол санааг зөвхөн өөрийнхөө нүүр хуудсаар хуваалцдаг. Олон нийтийн сүлжээ, ТВ, ФМ, Радиогоор бол сэтгүүлчийн асуултад хариулдаг.
Хэрэв би энэ асуултын дагуу олон түмнийг уриалах боломж байгаа бол нэг л зүйлийг хэлмээр байна. Яг одоо дэлхий хэмжээнд коронавирусийн хамгийн өндөр идэвхижилтэй цаг үед бид амьдарч байна. Газар нутгийн хувьд байгалийн зүгээсээ ч тэр, хоол унд, амьдралын дархлааны хувьд ч тэр, язгуур хөг эгшгийн зөв үелзэл, сэтгэлийн дархлааны хувьд ч тэр Монгол хүнийг нүүдлийн болон ахуйн соёл, язгуур өв уламжлал нь аварна. Дэлхийн улс орон хэт их хөгжлийн төлөө биш монголчууд шиг байгалиа шүтэж амьдардаг байсан бол коронавирус гарах ямар ч шалтгаан үүсэхгүй байсан.
5. Би амьдралын эерэг мэдээллүүдийн дунд ажиллаж амьдарч байгаа. Сөрөг мэдээлэлд орох дургүй.
6. Уран бүтээлч хүмүүсийн онцлог нь шөнө 02.00 цагаас нааш унтдаггүй. Хийж байгаа ажлын үргэлжлэл тархитай ноололддог тул бие тэдний зовлонг маш ойлгодог. Оюуны хөдөлмөрийн сул тал нь тэр.
7. Амьдралын эерэг хандлагыг 90-95 хувьтай заавал хадгалж байхгүй бол бүтээх ажилд маш саадтай. Хэрүүл тэмцэл үүсэх үед миний тархинд уран бүтээлийн санаа эсвэл судалгааны ажлын дараагийн гарц, замууд тод харагдаж байгаа үед эсрэг талдаа 100 хувь буулт хийгээд өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалдаг. Икэл хуурын татлага сэтгэлд хөвөлзөхөд дорой зан омогшиж асдаг тул язгуур өв соёлоороо сэтгэлийн жигүүр хийх дуртай.

Э.Болор-Уянга: Бусдын баяр жаргалыг хараад
эрч хүч авдаг

1. Урлагийнхан дандаа л олон хүн цугласан болон нийтийн арга хэмжээ болдог газруудад ажилладаг. Хорио гарсан болохоор ажил багассан. Сүүлийн үед хүүхдийн олон дуутай болоод байгаа. Уг нь “Мөрөөдөл минь том болж байна” дууныхаа клипийг хийх гэж байтал хүүхдүүд цуглуулж болохоо больчихлоо. Гэхдээ өнөөдөр эмч нартаа зориулсан, тэднийгээ магтан дуулсан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Насанбуянгийн аялгуу, хүний их эмч Б.Бат-Оргилын шүлгээр бүтсэн “Эрүүл хорвоон наран” дууныхаа клипийг телевизүүдэд тараах ажилтай.
2. Хүн бүр хариуцлагатай, үүргээ ухамсарлаж, ариун цэвэр дээд зэргээр сахин, амны хаалт, ариутгалаа сайн хийгээд, өвчлөл гарсан газар луу зорчихгүй, урьдчилан сэргийлж чадвал удахгүй энэ өвчин намжих байх гэж горьдож байна. Ажил амьдралд минь үнэхээр хүндээр нөлөөлж, нэгдүгээр сараас эхлэн бүх төлөвлөгдсөн ажил, тоглолт, гадаад аялан тоглолт цуцлагдсан. Бие даасан уран бүтээлчдийн санхүүд ч нөлөө үзүүлж байна.
3. Хүүхдийн олон уран бүтээлтэй болсон гэж дээр хэлсэн. Тиймээс энэ жил “Хүүхдийн баяр”- ыг угтаж тоглолт хийхээр төлөвлөсөн. Хорио цээрээс болоод зогсонги л байна, ажил. Гадна талын хэв маяг хөөхөөс илүүтэй, мэргэжлийн шинж чанар шингэсэн уран бүтээл хийж явахыг өөртөө чухалчилж байгаа.
4. Хүн бүр өөрийн гэсэн нүүр хуудастай болсон учир хэлье гэснээ шууд хүргэдэг болжээ. Би өмнөх ярилцлагууддаа ч эрүүл л байвал бүгдийг амжуулж болохыг дандаа уриалдаг байсан. Одоо хүмүүс эрүүл мэндийн тухай илүү сайн ойлгож, бодож байгаа байх аа. Хамгийн дээд боловсрол бол хүмүүжил, соёл, ухамсар гэж боддог. Боловсролтой хүн яавал өвдөхгүй байхаа мэддэг, урьдчилан сэргийлж чаддаг. Эрүүл хүн жаргалтай байж, гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөө хайрлан, ажлаа үр дүнтэй хийж, алтан цагаа дэмий зүйлд зарцуулахгүй хийж бүтээж чадна. Тиймээс бүгдээрээ эрүүл биеэ гайхуулж, саруул ухаанаараа чимээрэй гэж уриалъя.
5. Эерэг мэдээлэл чухал шүү. Эрүүл мэндийн яамнаас сэжигтэй тохиолдлуудаа сөрөг гарлаа гээд зарлахыг сонсохоор л таатай байгаа шүү.
6. Ихэвчлэн 23.00 цагт унтаж 06.00 цагт босдог. Хориотой байгаа болохоор орой бараг ажилгүй, эрт унтаж байгаа.
7. Миний нэг танил надад “Чи бусдыг өөрийнхөө гэрлээр гэрэлтүүлэхээр буцах ойлт нь өөрөө ТОД байдаг юм аа” гэж хэлсэн. Үнэхээр гоё үг, тийм болохоор би бусдад тод сайхан сэтгэгдэл үлдээж, өөртөө ч баяр баясалтай, гэрэл гэгээтэй байхыг хүсдэг. 2007 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө бага ч гэсэн ажил хийж, тэднийхээ чин сэтгэлээсээ баярлаад хөөрч байгааг харах дуртай болсон. Тэндээс л бөөн бөөн энерги, эрч хүч авдаг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com