Финляндын IKEA компани жижиг орон сууц байранд амьдардаг иргэдэд зориулан, америкийн Ori Living компанитай хамтран Rognan нэртэй роботжисон тавилга үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ нь жижиг байрыг хоёр тасалгаа болгон хуваах ердөө нэг том чингэлэг хэлбэртэй атлаа ор, бичгийн ширээ, буйдан зэргийг агуулсан байх гэнэ. Энэ тавилгыг ашигласнаар орон сууцны талбайгаас найман хавтгай дөрвөлжин метр талбайг хэмнэх боломжтой болно. Авсаархан жижиг сууцанд амьдардаг Япон, Гонконгийн хэрэглэгчид ихэд сонирхож байгаа юм байна.