Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Зуны олимпыг хойшлуулахыг Ш.Абэ үгүйсгэсэнгүй

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан 2020 оны зуны олимпын тоглолтыг хойшлуулахад хүрч болзошгүй гэснийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үгүйсгэсэнгүй. Тэрээр парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ ингэж мэдэгджээ. Ш.Абэгийнхаар олимпын тоглолтыг бүрэн хэмэжээнд зохион байгуулж чадахгүйд хүрвэл хойшлуулах хувилбар байж болох юм гэнэ. “Олон улсын олимпын хорооны санал ч миний байр суурьтай ижил байгаа. Үнэхээр олимпыг бүрэн хэмжээгээр зохион байгуулахгүйд хүрвэл бид тамирчдынхаа эрүүл мэндийг бодож хойшлуулах шийдвэр гаргана” гэж Шинзо Абэ хэлжээ. Юуны түрүүнд бид тамирчдынхаа тухай бодох ёстой гэж тэр онцолсон байна. 

Коронавирусийн тархалтаас болоод олимпын наадмыг хойшлуулна уу хэмээн Норвеги, Бразилын олимпын үндэсний хороод энэ сарын 21-ний өдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахад хандан хүсэлт гаргасан байна. ОУОХ ч энэ талаар нэг сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана хэмээн хариулжээ. Канадын үндэсний олимпын хороо ч Токио-2020 наадамд тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдээд олимпын тоглолтыг хойшлуулаач хэмээн ОУОХ-д ханджээ. Reuters агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр тэмцээн уралдаан явуулах өөр хувилбарыг ОУОХ судалж байгаа гэнэ. Олимпын тоглолтыг зохион байгуулах шинэ товыг олон улсын олимпын хороо одоогоор тогтоогоогүй хэмээн өөр нэг эх сурвалж хэлжээ. Гэхдээ л олимпын тоглолтыг нэг юм уу хоёр жилээр хойшлуулж магадгүй гэсэн байна. Зуны олимпын тоглолт Японы нийслэл Токиод ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд болох ёстой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com