Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Манай дэлхий дээрх тайлагдаагүй 10 оньсого

 Шинжлэх ухаан техник хөгжсөөр байгаа ч хараахан нууцыг нь тайлж, учрыг нь олоогүй зүйл манай гараг дэлхий дээр тоймгүй олон. Тэдний зарим нь өнөөдөр бидний мэдэх шинжлэх ухаан, мэдлэгийн тогтолцооноос тэс хөндлөн зөрөх нь бий. Тухайлбал хүн төрөлхтөн галыг хэзээ эзэмшсэн, төмрийг хэзээ хайлж эхэлсэн гэдэг бидний мэдлэгийг сөрж байгаа юм шиг 300 сая жилийн настай төмөр боолт олдсон байх жишээтэй.
Өнөө хүртэл хүн төрөлхтний учрыг нь тайлж чадаагүй байгаа тэр олон нууцлаг зүйлсийн 10 нь энэ байна.

1. Юкатаны булан дахь усан доорх хот

 Куба, Канадын эрдэмтэд 2000 онд далайн 640 метрийн гүнээс живсэн хотыг санагдуулам элсэнд хучигдаж дарагдсан байгуламжуудыг олж илрүүлсэн байна. Гүний усанд шумбагч аппарат Кубийн эрэг орчмын Юкатаны булангийн ёроолоос маш олон чулуун байгууламжууд илрүүлсэн билээ.
Ерөнхий барьсан төрхийг нь харахад хотын байдалтай, барилгаас үлдэж хоцорсон туурь, хэсгүүд нь нарийн төлөвлөж байрласан аж. Энэ нийтдээ 13 хавтгай дөрвөлжин км газрыг эзэлнэ. Усан доор хийсэн ажлын дүнд 204 он гэхэд энд цац суварга, сфинкс, блокоор барьсан барилга, замын сүлжээ байсныг тогтоосон байна.
Эндээс энэ бол эртний Куба, Латин Америк хоёрыг холбож байсан хот, зарим нь бүр Атлантида хот гэсэн таамаг байдаг. Харин усан доорх хот бол 6000 орчим жилийн настай гэж байгаа юм. Бас нэг зүйл бол 640 метрийн гүн усан доор ингэж удахдаа нурж сүйрээгүй нь бас тайлагдашгүй.


2. Хоёр сая жилийн настай шавар баримал

Америкийн Айдахо мужийн Нампа хотод 1889 онд газар өрөмдөж байгаад 97 метрийн гүнээс хүний гараар бүтсэн хүн дүрсэлсэн жижигхэн шавар баримал олсон байна. Судлаачид энэ баримлыг юутай ч хүн бүтээсэн гэдгийг олж тогтоожээ. Газар дор ийм зүйл байх нь байдаг л нэг зүйл боловч хамгийн сонирхолтой нь энэ баримал байсан хөрс нь плейстоцены эхэн үе болох плиоцений үеийн буюу өдгөөгөөс хоёр сая жилийн өмнөх хөрс гэдгийг эрдэмтэд батлаад байдаг.
Гэхдээ хоёр сая жилийн өмнө Америкийн газар нутагт хэн, ямар хүмүүс амьдарч ийнхүү шавраар баримал хийгээд байж байсныг эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны тоног хэрэгсэл мэдээлэл ашиглаад ч тогтоож чадахгүй байгаа юм.

3. Аюудагийн хөнгөн цагаан шаантаг

1974 онд Румынд малтлага хийж байсан палентологичид мастодонд хэмээх арслан зааны нэг төрлийг олон малтаж байгаад 11 мянгаас багагүй жилийн настай хөрсний үеэс уг араг ясны дэргэдээс хөнгөн цагаанаар хийсэн шаантаг хэлбэрийн биет олоод мэл гайхжээ. Үүнийг румыны Аюд хотоос хоёр км-ийн зайд Муреш голын эрэг дээр 10 метрийн гүнд байхыг нь олсон байна. Хамгийн сонирхолтой нь хөнгөн цагааныг чинь хүн төрөлхтөн ердөө 1808 онд л нээсэн байдаг. Тэгэхээр 10 мянган жилийн өмнө хэн энэ шаантгийг хөнгөн цагаанаар урласан байх вэ. Зарим эрдэмтэн энэ шаантгийг ямар нэг нисдэг аппаратын хөл байж мэднэ гэдэг. Үнэхээр тэр хэлбэр төрхөөрөө орчин үеийн сансрын хөлөгтэй төстэй. Үүнээс үүдээд эрт цагт манай дэлхий дээр харь гаргийнхан ирж байсан байх нь гэсэн дүгнэлтэд хүрдэг байна.

4. Лолладоффын таваг

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараахан польшийн профессор Сергей Лолладофф Энэтхэгээс нэгэн сонин гайхамшигт олдвор олсон. 12 мянган жилийн настай энэ чулуун таваг дээр “нисдэг таваг”, хүнтэй төстэй бищеет дүрсэлсэн нь өнөөдөр бидний яриад байдаг харь гаргийнхны төрхтэй адил. Үүнээс үүдээд харь гаргийнхан гэдэг зүгээр ч нэг домог яриа биш гэсэн дүгнэлтэд хүрнэ. Хожим нь “нууцлаг таваг” хэмээн нэрийдсэн Лолладоффын таваг нь өнөө хүртэл та бидний тайлж чадаагүй байгаа амьд биетүүдийн тухай ч хэлж өгөх юм бил үү. Гэхдээ өнөө хүртэл эрдэмтэд харь гаргийнхан ч юм уу, эсвэл эртний ард түмэн Төвдийн өндөрлөг уулст хэдэн мянган жил амьдарч байсан гэдгийг тогтоож чадаагүй л байгаа юм даа.

5. Аварга хүмүүс ертөнцийн хаа сайгүй байсан юм уу

1895 онд Ирландын Антрим хотын ойролцоо уулын ажил хийж байсан хүмүүс 3.7 метр өндөртэй хүний занданшуулсан шарил олсныхоо зургийг Английн “Стренд” сэтгүүлийн 1895 оны арванхоёрдугаар сарын дугаарт нийтэлсэн байдаг. Тэр аварга хүний баруун хөл нь зургаан хуруутай.
1947 онд америкийн Невада сонин газар доорх агуйгаас 32 сонин олдвор олсон тухай археологийн мэдээлэл нийтэлжээ. Невадпа, Калифорни мужийн залгаа хил дээрээс доктор Брюс Рассел агуй дотроос, үл мэдэгдэх амьтны арьсаар урласан эртний хувцастай 2.5-аас гурван метр өндөртэй хүмүүсийн цогцос байж.
Эрдэмтэд энэ аварга хүмүүс агуйд амьдарч байгаад ямар нэг сүйрэл болж бүгд дарагдсан байх гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэндээс бас хөдөлмөрийн багаж зэвсэг, зуух пийшин, сав суулга олджээ. Бас үлэг гүрвэл, арслан заан, барсын ясны үлдэгдэл байжээ.

6. Явдаг чулуу

 Энэ бас л шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа тайлагдашгүй үзэгдлийн нэг. АНУ-ын Калифорнийн Үхлийн хөндийд байдаг Рейстрек-Плайагийн хуурай нуурын цөлд өөрөө яваад байдаг чулуу бий. Олон янзны туршилт судалгаа хийж яагаад “яваад” байгааг нь тодорхойлох гэж оролдсон. Сансрын хүчний нөлөө юү, соронзон хүч үү, салхи уу гээд. Харамсалтай нь нэг ч оролдлого нь чулуу яагаад хөдлөөд байгааг зөв тодорхойлж чадаагүй. Чулуунуудын жин 100 орчим кг. Зарим чулуу нь таяг тойргоо өөрчилнө, зарим нь тэр дороо эргээд дээшээ харчих нь бий. Эрдэмтэд олон жилийн ажигалалтынха аявцад чулуу 2-3 жилд нэг удаа ингэж явдгийг тодорхойлсон. Нуурын шаварлаг хөрсөн дээр гарсан мөр нь гурван жил орчим байж л байна.

7. 7000 жилийн өмнөх сансрын хөлгийн зураг

 Японы нэг агуйгаас чулуун дээр зурсан эртний зураг олдсоныг эрдэмтэд манай эриний өмнөх 5000 оны үеийн зургууд гэж тодорхойлжээ. Хамгийн сонирхолтой нь энэ зурган дээр сансрын пуужинг дүрсэлсэн байдаг. Эртний япончууд сансарт пуужингаар л ниснэ гэдгийг яаж мэдсэн байж таарах вэ. Эсвэл тэд харь гаргийнхныг ирэхийг харж ажигласан байж таарах уу. Энэ зураг мөн л хэн ч тайлж чадаагүй, асуулт нь нээлттэй хэвээр байгаа орчин үеийн шинжлэх ухааныг гацаанд оруулсан зүйлийн нэг.

8. 300 сая жилийн настай металл боолт

 1998 онд оросын Москвагаас баруун өмнө зүгийн Кулга мужид эрдэмтэд солирын хайгуул хийж байжээ. Гэтэл дээр нь металл боолт наалдчихсан эртний чулуу олсон байна. Чулууны насыг эрдэмтэд 300 сая жил гэж байгаа.
Эрдэмтдийн хэлж байгаагаар, ер нь өнөөгийн шинжлэх ухааны ойлголтоор 300 сая жилийн өмнө дэлхий дээр дөнгөж амьдрал бий болж байсан, үлэг гүрвэлүүд ч бий болоогүй байсан гэдэг. Тэгэхээр тэр цагт төмрөөр ямар нэг зүйл, тэгэх тэгэхдээ эрэг боолт хийж байсан байж таарах уу гэдэг л хүн төрөлхтнийг гайхшруулаад байгаа юм.

9. Эртний одон орны цаг

 Магадгүй эртний одон орны байж болох энэ байгууламж Египетэд бий. Сахарын цөлд Набта-Плая гэдэг газар байдаг болохоор үүгээр нь нэрлэчихсэн. Эртний одон орны энэ цагийг Стоунхенжийг барихаас мянган жилийн өмнө ойролцоогоор 7000 жилийн өмнө байгуулсан гэж эрдэмтэд үздэг байна. Эртний энэ нүүдэлчид аварга том чулуунуудыг нуурын эрэг дээр байрлуулан одон орны судалгааны зориулалтаар ашиглаж байж.
Тэгэхээр тэр цагийн хүмүүс одон орны талаар ихээхэн мэдлэгтэй байж ийм цаг бүтээнэ гэсэн үг. Археологичид Набта-Плая бол зуны цаг, нарны байрлалыг тодорхойлох зорилготой, яагаад гэвэл тэд өвөл болохоор нуурын усны түвшин нэмэгдэхээр энд амьдардаггүй нүүдэллэн явдаг гэж байна. Тэгэхээр зуны нарны явдлыг тодорхойлох нь хэзээ нүүдэллэхийг тодорхойлох цагаа мэдэхэд тусална.
Ойролцоогоор 25 мянган жилийн өмнө бол Сахарын зүүн хэсэг хүн амьдрахад тийм ч таатай байгаагүй. Харин 10 мянган жлийн өмнөөс чийгшиж харьцангуй таатай болсон. Тэгээд хүмүүс энд нүүдэллэн ирж 7000 жилийн өмнө Набта-Плаяг байгуулсан байх нь.

10. Газар дээрх шугам зураг

 Энэ бол Хятадын Ганьсу мужийн цөлд байдаг ер бусын том зураг. Интернэт газрын зургаас 40°27’28.56, 93°23’34.42 гэж хайхад гараад л ирнэ. Тэгээд ч энэ гайхамшигт бүтээл ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Магао агуйн зэргэлдээ байдаг. Хятадын эрх баригчид энэ талаар нэг их мэдээлэл түгээхгүй байгаагаас нарийн мэдээлэл ховор. Гэхдээ л газар дээр бүтээсэн энэ аварга зургийг орчин үеийнхэн бүтээсэн үү, эртний хүмүүсийн бүтээл үү, эсвэл өөр соёл иргэншлийн хүмүүс, харь гаргийнхан бүтээсэн үү гээд асуулт олон. Юутай ч өнөө болтол энэ бүхэнд хариу өгч учрыг нь тайлж чадаагүй л байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com