Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЭНЭ ЗУНЫ ТРЕНД ЗАГВАР 2020

Хавар цагийн олон аашт тэнгэр зарим өдөр нойтон цас хаялж, зарим өдөр улаан шороо хийсгэсээр байгаа ч, зуны нартай өдрүүд хаяанд ирчихлээ. Нар шарж, халуу дүүгэсэн зуны өдрүүдэд бүсгүйчүүд маань юу өмсөх вэ. Загварын ертөнцийнхөн энэ жилийн зуны тренд загваруудыг ийм байдлаар бүсгүйчүүдэд зөвлөж байна.

Энэ зуны загварын

Үндсэн тренд

Энэ зун бүсгүйчүүд маань төрөл бүрийн хээ чимэг, тод өнгө, шинэ содон хийц, хамгийн загварлаг хэв маяг илүүтэй өмсөх нь ээ. Энэ нь юу юу байх вэ.

Цагаан костюм

Энэ бол ажил хэрэгч, ер нь бүсгүйчүүдийн хамгийн гол загварын нэг. Загварын Alexander McQueen, Victoria Beckham, Hugo Boss ордны гол төлөөлөгчид энэ зуны нэг тренд хэмээн санал болгож байна. Ер нь ч олон хатагтай халуун зунаар гэгээлэг, тэгэхдээ загварлаг костюм өмсөх дуртай. Энэ нь ч бүсгүйчүүдийг ажил хэрэгч харагдуулна. Гэхдээ зах ханцуй нь, өмссөн гутал туфльд зохицсон байх нь зүй. Та цагаан костюм өмсвөл урт оосортой цүнх, сандаалан туфлиэр чимээд гудамжаар хээнцэрхэн алхаад үз дээ.

Төрөл бүрийн ухлаадас

Энэ зуны халууны моодны бас нэг сонирхолтой хэлбэр бол хувцасны төрөл бүрийн ухлаадас. Энэ зун ер нь бүсгүйчүүд өөрийнхөө биеийн нэлээд хэсгийг ил гаргах нь тренд болно. Даашинз, цамцнууд мөр, нуруу, хэвлий, гэдэс, ташаан дээрээ төрөл бүрийн ухлаадастай байх нь. Ийм хувцсыг та коктейль үдэшлэгт найз нөхөдтэйгөө юм уу, романтик уулзалтын үеэр өмсөхөд эргэн тойрныхонд чинь тун аятайхан харагдана даа. Гэхдээ жижигхэн хөхтэй бүсгүйчүүд гурвалжин, уруу нь харуулсан трапец хэлбэртэй ухлаадас тун зүгээр.

Кроп-топ буюу цээживч

Гэдэс хэвлий ил гаргасан, тальтай майк, футболк, жакет, пиджак, цамц бүсгүйчүүдэд зориулсан дэлгүүрийн шилэн хоргонд элбэгшээд ирвэл гайхах ч хэрэггүй, зайлсхийх ч хэрэггүй. Ирэх зуны нартай халуун өдрүүдэд охид бүсгүйчүүд үүнийг өмсөн биеийнхээ хэлбэр галбираар гайхуулах болоод л тэр. Гэхдээ харин заавал бариу байх албагүй бас сулавтар ч байж болох нь.

Хурц тод өнгө

Хувцасны загварт эдгээр загвар голлож бүсгүйчүүдийг чимэх бол одоо өнгө ямар байх вэ. Та халуун өдрүүдэд ямар өнгийн даашинз, цамц, банзал өмсвөл олон хүний хараа булаах вэ.
Тод улаан. Бүсгүй та улаан өнгөнд дуртай юу. Энэ зун тод улаан өнгө гол тренд болох нь. Час улаан, улаан хүрэн, ухаа ягаан өнгүүд Givenchy, Michael Kors, Tom Ford, Oscar de la Renta, Valentino зэрэг загварын ордны энэ зуны санал болгож байгуу хувцаснуудад голлож байна.
Хөх. Зуны нартай халуун өдрүүдэд сонгодог хөх өнгө ч бас сэрүүн болоод тэр үү бүсгүйчүүдийн эрэлт хэрэгцээ хэвээр л байх нь.
Ягаан. Хэт тод улаан, хөх өнгө таашаадаггүй бүсгүйчүүдийн сонгох өнгө бол ягаан. Завсрын энэ өнгө загварын олимпын жинхэнэ өрсөлдөөн болж байгаа гэдгийг хэлэх юун.
Зөөлөн ногоон. Манайхан шар ногоон ч гэж хэлдэг энэ өнгө урьдынхаа л адил зуны тренд болсон хэвээр байх нь. Ийм өнгийн хувцсыг хаана ч өмсч болдог.
Алтан шаргал: Хайлсан алт лугаа шаргал өнгө энэ зуны бас нэг сонин содон өнгө болж бүсгүйчүүд маань үүн рүү хошуурч мэдэх нь. Ийм өнгийг үдэш оройн цагаар ч, өдөр тутам ч өмсч болно.

Зуны нөмрөг, пончо

Төрөл бүрийн загвар хийцтэй нөмрөг бүсгүй таны энэ зуны хувцасны тань нэг гол тренд байх болно. Ялангуяа биеийнхээ галбирт сэтгэл зовж явдаг, мяраалаг бүсгүйчүүд өөрт тохирсон өнгийн, хэв загвартай нөмрөг өмсөх нь илүү зохимжтой. Мэдээж ийм тансаг нөмрөг таны сэтгэлийг зовоодог харвинг нуухаас гадна орой үдшийн зугаалга сэрүүхэн цагт өмсөхөд нэн таатай.

Богино өмд, мини шорт

Богинохон шорт энэ зуны бас нэг гол тренд хэвээр байх нь. Загварынхан үүнийг хэдий л богинохон байвал төдий гоёмсог гэж байна. Зарим загвараа тэд бүр дотуур хувцас шиг гаргажээ. Ийм шорт өмсөх нь бүсгүйчүүдийг сонирхолтой, эрэмгий харагдуулах нь. Спортлог эмэгтэйчүүд, дугуй унадаг бүсгүйчүүдэд илүү зохимжтой харагдана. Ажил албанд бол ширэн шорт зохистой бол гэрийн нөхцөлд гэр бүл найз нөхдийн дунд даавуун шорт илүү энгийн. Харин насаа харгалзах хэрэгтэй шүү, залуу бүсгүй, охидод шорт зохимжтой.

Хувцасны хээ

Өнгө загвар ойлгомжтой бол одоо хувцас дээр ямар хээ чимэглэл байхыг энэ зун голлох вэ.

Явган хүний зам шиг хээ: Олон жилээр мартагдаж байгаад энэ зун дахиад сэргэж байна. Ялангуяа та хувцасныхөө өнгийг сонгохдоо ийм хээтэйг сонговол бас л загварлаг харагдах нь.
Геометрийн дүрс. Янз бүрийн өргөн, нарийн зураас, геометрийн биет, хийсвэр дүрс мөн л өмнөхийн адил эрэлт ихтэй байх нь. Ялангуяа 40 хүртэлх насныхан ийм хээтэй хувцас өмсөх нь эрч хүчтэй, шийдэмгий харагдах болно.
Тод өнгийн толбо. Бас л ойрд үзэгдэхээ ховордсон бас нэг хээ бол тод өнгийн толбонууд. Ямар ч өнгөнд зохидог, нэгэн жигд ийм толбо энэ зун дахиад л бүсгүйчүүдийн эрэлт байх нь ээ.
Амьтны хээ. Амьтны арьсны элдэв хээ хэдэн улирал дараалан тренд болсоор, энэ зун ч таны даашинз, банзал, өмд цамцыг чимсэн хэвээр байх нь. Мөн гуталд ч бас хамаатай. Бар, ирвэсний судал, толбо, тахийн судал, матрын иржгэр гээд өмсөөд явахад сонин, содон байна шүү.
Цэцгэн хээ. Загварын бүхий л үед байсаар ирсэн энэ уламжлалт хээ энэ зун илүү их сонин сайхан хэвээр л байх нь.

Нэхмэл, торлог эдлэл

Бүсгүйчүүд энэ зун өөрсдийн нэхсэн цамц, нөмрөг, хантаазаар гоёвол илүү загварлаг харагдана гэж зөвлөж байна. Нэг хэсэг мартагдах шахаж байсан энэ урлал энэ зун охид бүсгүйчүүдийг илүү загварлаг харагдуулах нь. Та өөрөө энэ бүхнийг нэхэхдээ ямар ч хээ сонгож болно, гэхдээ өөрийн үндэсний онцлогийг харуулсан хээ чимэгтэй байх нь илүү гоёмсог.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com