Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Зөгий байхгүй бол дэлхий “сүйрнэ”

 -Зөгийн гэр хэдэн талсттай байдаг вэ?

-Зургаа.

-Итгэлтэй байна уу?
-Тийм ээ. “Да Винчи ба Митрагийн тайлагдашгүй нууц” нэвтрүүлгээр гарсан. Баттай мэдэж байна. Энэ бол миний хүү “Мөнгөтэй зочин” нэвтрүүлэгт орохдоо итгэл төгс хариулсан гурван асуултынх нь нэг. Сансар огторгуй, дэлхийн тогтоц, байгаль, амьтантай холбоотой зүйлсийг сонирхдог хүүгийн минь хувьд зөгий их чухал “найз” нь. Нэг удаа бүр зөгий байхгүй бол дэлхий сүйрнэ гэж хэлсэн удаатай. Энэ нь ч бас оргүй зүйл биш. Цэцэг дамжин нисэх зөгий үгүй бол тоос хүртэхгүй, тэгэхээр ургамал, цэцэгс ургахгүй. Зөгий нь дэлхий дээрх хүнсний ногооны тоосжуулалтад нэн чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд бидний өдөр тутамдаа идэж хэрэглэж буй хоол хүнсний гуравны нэг нь тоос хүртээлтээс хамааралтай байдаг. Түүнчлэн тоос хүртээгч шавжгүйгээр аливаа ургамлууд ургаж чаддаггүй билээ. Харин зөгий нь хамгийн гол тоос хүртээгч шавж бөгөөд үүнд бусад төрлийн шавж, шувуу, сарьсан багваахай зэргийн оролцоо маш бага байдаг гэсэн тооцоо бий. Тухайлбал, авакода, шар буурцаг, гүнжид, өргөст хэмх, цитрус жимс, тоор, киви, интоор, нэрс, хэрээний нүд, брокколи, цоохор майлз, хулуу, амтат гуа гэх мэт олон жимс, хүнсний ногоонуудад зөвхөн зөгий л тоос хүртээж, тэднийг амьдруулдаг аж.
Их Британийн “Зөгий үржүүлгийн нийгэмлэг”-ийн тооцоогоор зөвхөн Англи улсад гэхэд л зөгийн аж ахуйнууд жил бүр 185 сая ам.долларын татвар төлдөг. Энэ нь хоол хүнсэнд ашиглагддаг олон төрлийн цэцэгт ургамлын ургац зөгийн тоос хүртээлтээс хамааралтай байдагтай холбоотой. Харин зарим ургац зөгийнөөс шууд тоос хүртдэггүй ч биологийн тархалт явагддаг орчинд шууд бусаар ашиг тусаа өгсөөр л байдаг аж. Түүнчлэн Мексикт л гэхэд зөгийний тоос хүртээлтийн ашиг тус хоёр тэрбум ам.доллароос ч илүүгээр үнэлэгддэг юм.
Өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан хөдөө тал, ой нугыг төсөөлөөд нэг үзээрэй. Зөгий байхгүй бол энэ бүхэн үгүй болно. Дэлхийд цөөрч байгаа энэ гайхамшигтай шавжны ач тус дэндүү их. Өглөөний цайндаа хүртдэг балнаас нь эхлээд өөр олон ач тусынх нь төлөө зөгийг хайрлах учиртай. Өнөөдөр дэлхийн зөгийн өдөр. Бас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өдөр. Хоёулаа өөр зүйлийн тухай сануулах зорилготой зарлагдсан хэдий ч эцсийн дүндээ эх дэлхийнхээ төлөө агуулгатай юм шүү.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com