Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Удирдах албан тушаалд сонгогдсон 15 амьтан

Ц.Хас

Эртний Ромын эзэн хаан Калигула өөрийн хайртай морь Инцитатыг консулаар томилохоор төлөвлөж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Үүнийг ч түүхчид үгүйсгэдэггүй. Адгуусан амьтныг албан тушаалд томилох явдал зөвхөн Калигугаар эцэс болсонгүй. Сүүлийн 100 жилд, соёлжсон ертөнцөд ч адгуусан амьтан сонгуульд ялж, албан тушаалд томилогдож байсан тохиолдол нэг биш.
Чухамдаа тухайн амьтан адгуус нь хүнээс ухаантайдаа ч биш, харин тэдгээртэй өрсөлдөж байгаа бусад нэр дэвшигчид нь авлигад идэгдсэн, гэмт хэрэгт холбогдсон гээд адгууснаас илүү гарч чадахгүйд л хэргийн учир байсан болов уу.

1. Илио ямаа

1920-иод онд Бразилын Форталезийн иргэд яг ингэж хотын даргад нэр дэвшигч хүмүүсээс Иоио нэртэй ямаа илүү гэж үзэн хэдийгээр саналын хуудсан дээр түүний нэр байгаагүй ч сонгогчдын олонх нь ямааны нэрийн саналын хуудсан дээр бичиж Иоиог хотын даргаараа сонгохоор санал өгчээ. Харамсалтай нь сонгогчдын энэ саналыг хүчинтэй гэж үзсэнгүй, гэсэн хэдий ч ямаа Форталазед нэрд гарчээ. Ямаа 1931 онд хөгшрөлийн улмаас үхжээ.

2. Бостон Кертис илжиг

АНУ-ын Вашингтон мужийн Милтон хотын бүгд найрамдахчууд 1938 онд нэг илжгийг хотын хорооны гишүүнээр сонгочихсон байна. Энэ бол хотын хуучин дарга Кеннет Симмонсын сонгуулийн эхний шатыг хүчингүй болгох гэсэн заль мэх байлаа. Үүний тулд Симмонс өөр нэр дэвшигчийг дурдахгүйгээр Бостон Кертинс нэртэй илжгийг саналын хуудсанд биччихэж. Энэ талаар сонгочид юу ч мэдэлгүйгээр Бостон Кертисийн төлөө 51 хувь нь саналаа өгчхөж. Сонгуулийн дүн зарлахад л Милтоны иргэд хүрэн зүсмийн илжгийг хотын хороооны гишүүнээр сонгосноо мэджээ.

3. Какареко хирс

Бразилийн Сан-Паулу хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн настай хирс 1959 онд хотын зөвлөлд нэр дэвшиж олонх нь авлигад идэгдсэн 540 хүнтэй өрсөлдөх юм гэж хэн санах вэ. Ингээд саналын хуудсанд түүний нэрийг бичиж сонгуульд оролцуулснаар тэр 100 мянган санал авсан байхад түүнтэй хамгийн ойрын санал авсан авлигач нь 10079 санал авсан байжээ. Сонгуулийн хороо хирсийг хотын зөвлөлд оруулахаас татгалзсан ч иргэд шууд дэмжиж байжээ. Өнөө хүртэл “Voto Cacareco” буюу “Какарекогийн төлөө” гэдэг нь эсрэг санал өгөхийн илэрхийлэл болон хэрэглэгдсээр иржээ.

4. Горилл Колосс

Америкийн Нью-Гэмпшир мужийн Гудзоны амьтны хүрээлэнгийн 230 кг жинтэй Колосс нэртэй буурал горилл 1980 онд мужийнхаа Ерөнхийлөгчийн сонгуульд Цагаан хоолтны намаас нэр дэвших өрсөлдөгчдийн тоонд орж дотоод сонгуульд оролцжээ. Гориллын эзэн хайртай амьтнаа АНУ-д төрсөн, насны хувьд ч Ерөнхийлөгчид өрсөлдөхөд тэнцэж байгаа хэмээн баталж байжээ. Колосс арайл ялчихаагүй байна.

5.6. Билли Гамбот ямаа,
Тай нохой

Шинэ Зеландын жижигхэн Вангамомон хот 1989 онд тусгаар тогтнолоо зарлаж, Ерөнхийлөгчөө сонгох болжээ. Тусгаар тогтоносон Бүгд найрамдах Вангамомон улс Иана Кьеструп гэгчийг Ерөнхийлөгчөөр сонгож, гэхдээ тэр өөрөө саналын хуудсан дээр бичигдсэнээ мэдээгүй байсан гэдэг. Түүнийг огцорсны дараа 1999 онд Билли Гамбот нэртэй ямаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ.
Үүний дараа Тай нэртэй пудель үүлдрийн нохой Ерөнхийлөгч болсон ч өөр нохой руу дайрсныг иргэд сонгогчид улс төрийн аллага хийх гэлээ хэмээн буруутгаж огцруулсан байна.

7. Макако Тиал шимпанзе

Рио-де-Жанейрогийн амьтны хүрээлэнд 1963 оноос 1996 оныг хүртэл амьдарч байсан Макако Тиао шимпанзе хүмүүсийн хайрыг татсан амьтан. Тэр энд ирсэн улстөрчид рүү нэг бус удаа цэцэг шидэж байсан нь хэвлэлүүдэд гарснаараа нэр хүнд олж улмаас 1988 онд бразилийн гадилын нам түүнийг Рио-де-Жанейро хотын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байна. Тэр 400 мянган хүний санал авч нэр дэвшигчдээс гуравдугаар байрт оржээ.

8. Винни гахай

Винни гахай 2000 онд Лондон хотын парламентын дэргэд болсон фермерүүдийн эсэргүүцлийн жагсаалын нэг оролцогч болсноор нэрд гарчээ. Улмаар фермерүүд Винниг хотын даргад нэр дэвшүүлсэн байна. Гэхдээ тэд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахын өмнөхөн гахайгаа бүртгүүлжээ. Сонгуулийн хорооныхон энд ямар нэг булхай байна гэж нарийвчлан үзсэн ч нэр дэвшигчдийн барьцаа 10 мянган фунт стерлинг шилжүүлсэн баримт нь нэр хүнд бүхий Piggybank PLC банкны чек байсан гэдэг.

9. Моррис муур

Мексикийн хоёр ч их сургуулийг төгсөгчид 2013 онд Халап хотын даргад өрсөлдүүлэх хүн олж чадсангүй, хамгийн тохирох өрсөлдөгч нь Моррис нэртэй муур гэж үзжээ. Моррис төдхөн алдаршиж, интернэтээр 12 мянган санал авснаар нэр дэвшигч 11 хүнээс жагсаалтын дөрөвдүгээрт жагссан байна. Сөрөг хүчнийхэн бас “Моррис сөрөг хүчнийхний саналаас луйвардсан гэж маргалдсан ч сонгуулийн штаб нь “Шударгаар өрсөлдөж ялагчаа тодруулъя” гэж мэдэгджээ.

10, 11. Макс I и Максимус болон Мюллер II ноход

АНУ-д амьтныг албан тушаалд сонгодог уламжлал байсаар, ялангуяа нохойг хотын даргаараа сонгодог явдал бий. Калифорни мужийн Идиллвилд хотын 2012 оноос хойш хоёр ч нохойг хотын даргаараа сонгоод байгаа юм. Шаргал үст ретривер Макс I бол улс төрийн ахмад зүтгэлтэн, хотын даргаар ажиллаж байгаад 12 насандаа нас барсны дараа түүний залгамжлагчийг тодруулах болоход 11 сартай Максимусыг тодруулан 2014 онд хотын даргаар сонгожээ. Хэдийгээр тэр улс төрийн ямар ч туршлагагүй байсан ч Макс II удалгүй алдаршиж хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдсоны нь дараа түүнийг бүх насаар нь хотын даргаар сонгосон байна.

12. Барсик муур

Оросын Барнаул хотын удирдлагууд удаа дараа авлигын том хэрэгт холбогдсоны дараа иргэд хэнийг хотын дарга болговол нэр цэвэр байх бол хэмээн толгойгоо гашилгаж байгаад 2015 онд Барсик нэртэй муурыг нэр дэвшүүлэхээр шийдсэн байна. Албан бус санал асуулгаар сонгогчид нэр дэвшсэн зургаан хүний нэрийг бүгдийг нь дарж Барсик муурын төлөө 91,2 хувь нь саналаа өгч байсан гэдэг. Харин үүний дараа амьтныг нэр дэвшүүлээд байхдаа яах вэ гэсэн эсэргүүцлээр түүнийг нэрсийн жагсаалтаас хассан гэдэг. Тэгээгүй бол муур авлигачдыг ялах л байж.

13. Б.Рак хавч

Луизианагийн амбан захирагч Бобби Жиндал 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж байтал ер бусын өрсөлдөгчтэй учирсан байна. Түүний өрсөлдөгч нь Б.Рак нэртэй хавч. Рак хавч онлайн кампани өрнүүлж олон нийтийн сүлжээгээр “Хавч сонгуульд ялах магадлалтай байна” гэж олны анхаарлыг татсаар байжээ. Хэдийгээр Б.Рак хавч сонгуульд ялаагүй ч түүний фейсбүүк хуудас хамгийн олон хандагчтай болж чаджээ.

14, 15. Линкольн ямаа, Мурфи нохой

Вермонтын Фэр-Хейьен гэдэг жижигхэн хотын хүндэт даргаар 2019 онд Линкольн нэртэй гурван настай ямаа ялсан байна. Бас болоогүй түүний өрсөлдөгчид нь муур, өөр нэг нохой байжээ. Тэр хотын даргаар тун сайн ажилласан гэдэг. Гэхдээ түүнд атаархагчид бас мундсангүй, 2020 оны нэгдүгээр сард дахин сонгууль явуулахаар болж Сэмми нэртэй зургаан настай аврагч немц овчарк, гурван настай Мурфи хэмээх спаниель нар өрсөлджээ. Сонгуулийн дүнгээр шинэ өрсөлдөгч Мурфи спаниель өнгөрөгч гуравдугаар сарын 3-нд хотын дарга болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com