Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Коммунизмын улаан хядлагыг үндэслэгч Владимир Ильич Ленин

Ц.ХАС

 Владимир Ильич Ленин (жинхэнэ нэр нь Ульянов) 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд Оросын эзэнт гүрний Симбирск төрсөн. Оросын хувьсгалч, марксизмын онолч, Зөвлөлт төрийн улс төрийн зүтгэлтэн, Оросын Ажилчны Социал демократ намыг үндэслэгч, Октябрийн хувьсгалыг удирдагч зохион байгуулагч. Октябрийн хувьсгалын дараах Орост байгуулагдсан Зөвлөлт Оросын засгийн газар болох Ардын комиссариатуудын зөвлөлийн дарга. Дэлхийн анхны социалист улсыг байгуулагч хүн. Хамгийн гол нь тэрээр оросын олон мянган хүнийг хядсан нь дэлхий дахинаа улаан террор буюу алан хядлага болон үргэлжилж сая сая хүний аминд хүрсэн юм. 
Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Ленин 1924 оны нэгдүгээр сарын 24-нд таалал төгсөв. Түүнийг нас барсны дараа жинхэнэ тахин шүтэх үзэл дэлгэрэх нь тэр. Манай Монголд ч гэсэн коммунистуудын жинхэнэ шүтээн болж, түүний аймшигт хядлагын онолын 70 жилийн турш нууж хаасаар ирсэн.

Владимир Лениний цус урсгахаар даалгасан тухай 14 эшлэл

1. “...Маш сайхан төлөвлөгөө. Зержинскийн хамт дуусга. Нударган, попууд, помещикуудыг нэг мөсөн 10-20 таван сажин хол зайлуул. Шагнал нь дүүжилсэн хүн бүрийн төлөө 100 мянган рубль”
А.Л.Литвин. “Орос дахь 1917-1922 оны улаан, цагаан хядлага”

2. “Дайн бол амьдрал биш, баячууд, хөрөнгөтөн, сэхээтнүдийн үхэл дээр оршино. Нэг газар нь тэднийг шоронд хорино, өөр нэг газар тэднийг цэвэрлэнэ. Гурав дахь газар нь ялын тогтоол уншина. Дөрөв дэхэд нь газар дээр нь буудна. Ямар ялгаа байгаа юм, хэдий л баян байна. Шууд...”
В.И.Лениний бүрэн боть. 35 дугаар боть. 200.201.204 дүгээр хуудас.

3. “...Та нар Баку хотыг бүрэн шатаах бэлтгэлийг ханга гэсэн тушаалыг Теруд өгчих...” 
1918 оны зургадугаар сарын 3. Волкоганов Д.А. Улс төрийн хөрөг.

4. “Пенза. Мужийн гүйцэтгэх хороонд. Цагаан гвардынхан, ламтан, нударганчуудын эсрэг хайр найргүй хядлага үйлд. Хотын гадна бөөнөөр хорих лагерь байгуулах хэрэггүй”
1918 оны наймдугаар сарын 9. Зохиолын бүрэн эмхэтгэл. 50 дугаар боть. 134-144 хуудас

5. “Нөхөр Кураев, Бош, Минкин болон пензийн коммунистуудад: Нөхөд өө нударганчуудын бослогыг хайр найргүй дарах хэрэгтэй. Үүнийг манай хувьсгалын “шийдвэрлэх тулаан”-ы эрх ашиг шаардаж байна. Ингэж гүйцэтгэ. 
-Нударган, баян, цус сорогч 100-аас доошгүй хүнийг ард түмний нүдэн дээр шууд дүүжил. 
-Тэдний нэрийг зарла. 
-Тэдний бүхий л тариаг нь хураа.
-Өчигдрийн цахилгаанаар хэлснээр барьцаалсан хүмүүсийг томил
-Хүмүүс айж дагжин чичрэхээр хядлагыг олны өмнө гүйцэтгэ
-Гүйцэтгэлээ эргэж мэдэгд. Танай Ленин”

Латышев А.Г.Ил тод Ленин. 1996. Хуудас 57

6. “Саратов хүнсний ардын комиссариатын бүрэн эрт төлөөлөгч Пайкест. Өөрийн дарга нараа томилж хуйвалдагч, эргэлзээтэй хүмүүсийг хэнээс ч асуухгүйгээр шууд буудахыг зөвлөж байна” 
1918 оны наймдугаар сарын 22. Зохиолын бүрэн эмхтгэл. 50 дугаар боть. Хуудас 165.

7. “Свияжск, Троцкийд. Эсэргүүцэгчдийг их буугаар бүрэн устгах боломжтой байхад Казанийн эсрэг ажиллагаа удааширч байгааг гайхаж байна. Минийхээр бол хотыг өрөвдөх хэрэггүй, хойшлуулахгүйгээр устгах хэрэгтэй байна...”
1918 оны есдүгээр сарын 10. Зохиолын бүрэн эмхэтгэл. 50 дугаар боть. Хуудас 178.

8. “Гадаадын иргэдийг албадан гаргах гэж яарахгүй байхыг зөвлөж байна. Тэднийг бөөнөөр хорих лагерь луу илгээх нь дээр биш үү...” 
1919 оны зургадугаар сарын 3. Зохиолын бүрэн эмхтгэл. 50 дугаар боть. Хуудас 335.

9. “Зөвлөлт Оросын нутагт амьдарч байгаа манайх руу дайсагнадаг хөрөнгөтөн орны 17-55 насны бүх иргэдийг бөөнөөр хорих лагерь илгээ..” 
Латышев А.Г. 1996. Хуудас 56.

10. “... үр тарианы чөлөөт худалдаа нь төрийн эсрэг гэмт хэрэг гэдгийг тариачид хэзээ ч ойлгохгүй. “Би талх барьсан, энэ бол миний бүтээгдэхүүн, би түүнийг худалдах бүрэн эрхтэй” гэж тариачид хуучнаараа бодож байна. Харин бид үүнийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна”
1919 оны арваннэгдүгээр сарын 19. Зохиолын бүрэн эмхтгэл. 39 дүгээр боть. Хуудас 315.

11. “Нөхөр Луначарскийд. Бүх театрыг авсалж орхи. Гэгээрлийн ардын комиссариатын газар бол театрын асуудлаар ажиллах биш, бичиг үсэгтэй болгох ажил хариуцах ёстой”
1921 оны наймдугаар сарын 26. Зохиолын бүрэн эмхтгэл. 53 дугаар боть. Хуудас 142.

12. “...бид хар лам нарын эсрэг хийх тэмцлийг хайр найргүй, хамгийн шийдвэртэй хийж тэдний эсэргүүцлийг хэрцгийгээр дарах нь тэд үүнийг хэдэн арван жилийн турш мартахгүй байх явдал гэж би ойлголоо. Хөрөнгөтөн, шашны төлөөлөгчдөөс хэдий л олныг буудна, төдий сайн”
1922 оны гуравдугаар сарын 19. Коммунист намын мэдээлэл. 1990. №4. Хуудас 190-193.

13. “...Латви, Эстляндын асуудлыг цэргийн аргаар шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал Балахович руу хил нэвтэрч тэндхийн 100-1000 түшмэл, баяныг шууд дүүжил”
1920 оны наймдугаар сар. Латышев А.Г. Ил тод Ленин. 1996

14. “...шүүх хядлагыг арилгаж үгүйсгэж болохгүй. Ингэвэл бид өөрийгөө хуурч, зарчмын хувьд хуульчлан тодорхой болгоно”

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com