Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Буддагийн дүрийг бүтээсэн Химаншу Сони гэж хэн бэ?

МҮОНРТ-ээр Энэтхэгийн “Будда” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрч, олны анхаарлыг татлаа. Монголчуудын “Бурхан багш” гэж нэрлэж заншсан Гаутама Буддагийн гэгээрэл, эргэл мөргөлийн түүхийг харуулсан киноны гол дүрийг энэ удаа онцолж байна. Будда бурхны дүрийг бүтээснээр жүжигчин Химаншу Сони олны анхаарлыг татаж, карьер нь өсчээ. Тэрбээр 1989 оны хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгийн Ражастан дүүрэгт төрсөн бөгөөд өдгөө 31 настай. Химаншу Сони нь Энэтхэгийн Жайпурын “Тагоре” олон улсын сургуульд бага боловсрол эзэмшээд Жайпурын худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг дүүргэжээ. Гэвч кино урлагт дуртай тэрбээр 2011 онд Мумбайд кино урлагт хөл тавихаар ирсэн байна. Кино урлагт хөл тавьснаасаа хойш Химаншу Сони дандаа Хиндуизмын бурхад, шашны холбогдолтой дүрүүдэд тоглож иржээ. Эдгээрээс хамгийн нэр хүндтэй бас хамгийн чадмаг бүтээж чадсан нь Гаутама Будда гэж кино шүүмжлэгчид бичдэг байна. Тэрбээр, “Будда бол миний бүх л карьерийн түүхэнд тохиолдсон хамгийн хүнд дүр байсан. Түүний дүрийг бүтээхийн тулд би байдаг бүхнээ шавхсан” хэмээн ярьж байжээ. Гэсэн ч олон нийтэд хамгийн ихээр танигдсан дүр нь Будда биш, “Нээли Чаатри Ваалэ” сериалын Шийва бурхны дүр аж. Гадаадын хэд хэдэн компаниас түүнд кинонд тоглох санал ирүүлсэн ч тэрбээр шашны ном сургаалиудыг унших, өөрийгөө боловсруулахад ихэнх цагаа зарцуулж байгаа хэмээн хэвлэлд ярьсан байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com